x

ГХЯ: Украины 21 монгол оюутныг агаараар татан авах боломжгүй боллоо

Гадаад харилцааны яамнаас Украинаас өөрийн иргэдийг татан авах асуудал, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мөн тус яамнаас Украины асуудлаар өдөр бүр 15.00 цагт /Украины цагаар өглөө/ тогтмол мэдээлэл хийхээр болжээ. 

Консулын газрын захирал Б.БОЛД: 

-Украины Харьков хотод 18 оюутан, байнгын оршин суугч 4 иргэн байна. Киев хотод 12 оюутан байнгын оршин суугч 3 байна. Харьков хотод байсан оюутнууд хорогдох байранд байсан. Өнөөдөр зарим нь байрнаас гарч өөр байранд очсон байна. Харьцангуй нөхцөл байдал тогтвортой байна. Киев хот дахь оюутнууд оюутны байрандаа байна. Бусад хотуудад оршин сууж буй иргэд өөрсдийн гэрт байна. Львов хотод суралцдаг нэг оюутан Украинд түр хугацаагаар зорчиж байсан гурван монгол иргэний хамт өнөөдөр өглөө Польш улсын хилээр нэвтэрсэн. Тус улс 15 хоногийн хугацаанд виз шаардахгүй хил нэвтрүүлнэ гэдгийг мэдэгдсэн. Дөрвөн иргэнийг Варшавт тосч, Монгол Улс руу татан авна. Бидний зүгээс энэ сарын 26, 27-нд 21 оюутнаа татан авахаар төлөвлөж байсан ч нислэгүүд цуцлагдсан гэсэн мэдээлэл ирсэн. Иймд иргэдээ газраар татан авах хувилбарыг ярьж байна.

Киев хотын орох, гарах замуудыг хаасан тул татан авах ажиллагааг нөхцөл байдал намжтал хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Иймд Украин дахь монгол иргэд, оюутнууд байгаа газартаа хоргодон нуугдах зөвлөмж хүргүүлэв. Өнөөдөр өглөө Украин дахь оюутнуудын ар гэрийнхэн ирж бидэнтэй уулзлаа. Тэд татан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах, хоол хүнсний хомсдол үүсэх эрсдэлтэй тул энэ асуудалд анхаарахыг хүслээ. Бид нэг сарын өмнө Украин дахь монголчуудын мэдээллийг цуглуулан, оюутнуудтай цахимаар уулзсан. Энэ үеэр дайн үүсч болзошгүй тул эх орондоо ирэхийг зөвлөн, тээврийн зардлыг төр даана гэдгийг мэдээлсэн. Тухайн үед бид дайн гарч болзошгүй гэж анхааруулсан. Түүнээс дайн гарах нь гарцаагүй гэж хэлэх боломж байгаагүй. Бидний өгсөн зөвлөмжийн дагуу олон оюутан Монголд ирсэн. Одоо хэлний бэлтгэлд явж буй оюутнууд Монголдоо ирвэл ирэх жил нэгдүгээр дамжаанд элсэх боломжгүй тул ирж чадаагүй юм билээ. Бид оюутнуудыг татан авахтай холбогдуулан сар гаруйн өмнөөс холбогдсон. Үндсэндээ 68 оюутнаас 40 орчим нь эх орондоо ирээд байна.

Өнгөрсөн Мягмар гаригийн орой оюутнуудыг эх орондоо ирэх санал тавьж, буцах зардлыг даахад бэлэн гэдгийг мэдэгдсэн. Украинд үлдэж буй оюутнуудын тухайд дийлэнх нь хэлний курст суралцсан, төгсөх дамжааных. Хэрэв хичээлээ орхиж эх орондоо буцвал хэлний бэлтгэлийн оюутнуудыг нэгдүгээр дамжаанд оруулах, төгсөх курсийн оюутнууд төгсөхгүй гэсэн шаардлагад дэмжлэг үзүүлэхийг  хүсэлт оюутнууд тавьсан. Энэ дагуу “Бид албан бичиг гаргаж өгье, та бүхэн эх орондоо ир” гэсэн хариу өгсөн. Гэвч удалгүй 24 цагийн дараа дайн эхэлж, энэ асуудал түр хугацаанд зогссон. Мөн бидний авсан мэдээллээр, тус улсад оршин суудаг монгол эмэгтэй “Оюутнуудыг нутаг буцаахгүй байх хэрэгтэй, Заавал буцах бол Засгийн газраасаа бичиг ав гэсэн шаардлага тавьсан" гэсэн. Ямар зорилгоор ийм зүйл ярьсныг сайн мэдэхгүй байна. Үүнээс болж цөөн оюутан буцах шийдвэр гаргаж чадаагүй.

Гадаад харилцааны яамны Консулын газрын үүрэг гүйцэтгэгч  Б.Болдын мэдээлснээр Польш улсын хилийг нэвтрэх хүсэлтэй иргэдийн жагсаалтыг хүргүүлжээ. Мөн Украин дахь иргэдийг татан авахад 500 сая хүртэл төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан байна. Тус улсаас 21 оюутныг татан авах нислэг цуцлагдсантай холбогдуулан газраар ОХУ руу татан авах хувилбарыг судалж байгаа аж. Мөн бусад хотууд дахь иргэдээ Польш, Унгар, Чех улсаар дамжуулан газраар татан авах боломжийг судалж байгаа юм байна. Одоогоор Харьков, Киев зэрэг хотуудыг хаасан. Ялангуяа Харьков хотод хоол хүнсний хомсдол үүсч болзошгүй тул анхаарал хандуулах хүсэлтийг оюутнуудын ар гэрийнхэн нь гаргасан. Иймд Украин дахь Өргөмжит Консулын газар болон бусад хүмүүстэй холбогдож дэмжлэг үзүүлэх тухай судалж байна гэдгийг албаныхан хэлэв.

ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн:

-Украинд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байхгүй. Одоогоор Өргөмжит Консул буюу Украин улсын иргэн ажилладаг. Тус хүний дэмжлэгтэйгээр бид тодорхой үйл ажиллагаа явуулж байгаа. Нөхцөл байдалтай холбогдуулан Гадаад харилцааны яамны зүгээс Элчин сайдын яамдаас Консулын ажилтнуудыг татан ажиллуулах, төвөөс Консулын ажилтан илгээхээр төлөвлөж байна.

Украин дахь оюутнуудын зүгээс Гадаад харилцааны яамнаас нөхцөл байдал хүндрэхээс өмнө татан авах тал дээр анхаарал хандуулахгүй, хайхрамжгүй хандсаныг шүүмжилж байгаа. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас “Нөхцөл байдал хэвийн, тогтмол нислэг үйлдэж байсан тул тусгай үүргийн нислэгээр татах авах шаардлагагүй байсан” гэх тайлбарыг өглөө. Тус яамнаас “Оюутнуудтай уулзах үеэр тусгай үүргийн нислэг явуулж татан авах шаардлага тавьж байсан. Тухайн үед нөхцөл байдал хэвийн байсан тул эцэг эхтэйгээ ярилцаж, эх орондоо ирэхийг зөвлөсөн. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө нислэг хэвийн байх үед ирэхийг зөвлөж байсан. Тухайн үед тусгай үүргийн нислэг үйлдэх шаардлагагүй байсан. Зарим оюутны зүгээс Монгол Улс руу ямар ч тохиолдол буцахгүй гэдгийг хэлсэн. Харин нөхцөл байдал хүндэрвэл хоргодох байрны жагсаалт гаргаж өгөх хүсэлт гаргаж өгсөн. Иймд томоохон хотууд дахь хоргодох байрны жагсаалтыг гаргаж өгсөн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 1 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 9 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 18 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 39 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 40 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 45 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 12 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 32 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top