x

"Украинд байгаа зарим иргэдтэй холбогдож чадаагүй нь үнэн"

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр орой Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа "Украинд сбайгаа монгол оюутнуудтай сарын өмнөөс тогтмол холбоотой байгаа. Оюутнууд эх орон ирэх хүсэлтээ оройтож гаргасан" гэх утгатай мэдээлэл хийсэн билээ. Гэвч сайдын хэлсэн үг бодит байдлаас өөр байгаа талаар Харьковын монгол оюутнууд, Украины монгол оюутнуудын эцэг эхчүүд ярьжээ. 

ЗӨВШӨӨРЛИЙН ГАНЦ БИЧИГНЭЭС ХЯМДХАН АМЬТАЙ ГЭДГЭЭ МЭДЛЭЭ

Оюутан Д.Отгонмөнх:

-Нөхцөл байдал одоо ч хэцүү байна. Харьков дахь нисэхийн сургуулийн байранд байсан оюутнууд бүгд сургуулиас гарч, газар доор байрлаж байгаа. Унтаж ч чадахгүй айдастай байгаагаас гадна сүлжээ унаж, цэнэг дууслаа. Хэрэв утас унтарвал дахиж холбоо тогтоох боломж одоогоор байхгүй. Сургууль хилээс хоёр километр зайтай учраас өчигдрийн буудалцаан сонсогдож, айдаст автсан. Монголын Элчин сайдын яамнаас Украинд сурч байгаа оюутнуудтай цахим уулзалт хийх үеэр яамны хүн нь дайн эхлэхгүй гэж инээж, тохуурхаж байсан. Тэр үед бидний зүгээс буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд огт тоогоогүй. Оюутнуудаа гэсэн улс орон, Гадаад харилцааны яам, Элчин консул байхгүй юм байна гэдгийг мэдлээ. Монголд байгаа гэр бүлийнхнээ л зовоож байгаадаа хэцүү санагдаж байна. Нэг бичигнээс доор үнэлэгдэх амь настай 1-7 жилийг энд сурч өнгөрүүлсэн оюутнууд өнөөдөр хэцүү байдалтай байна. Гэвч Элчингээс болон яамнаас бидэнтэй холбогдож байгаа гэж худлаа ярьсан хэвээр. Одоогоор бол хаанаас ч холбогдоогүй.

КОНСУЛААС ОГТ ХОЛБОГДОХГҮЙ БАЙСААР ХҮҮХДҮҮДИЙН УТАСНЫ ЦЭНЭГ ДУУСЧ, СҮЛЖЭЭ ТАСАРСАН

Эцэг, эх, Украинд суралцаж байсан иргэдийн төлөөлөл:

-Б.Батцэцэг сайд өчигдөр худал мэдээлэл өгсөн. Тэнд байгаа оюутнууд эгзэгтэй үед айдаст автаж байхад Монгол Улс асуудалд гаргалгаатай хандахгүй байгаа нь харамсалтай. ОХУ дахь Монголын Элчингээс огт холбогдоогүй. Польш дахь Элчин сайдын яамнаас оюутнуудтай холбогдсон гэсэн. Одоо Гадаад харилцааны яам шуурхай хуралдаж байна гэнэ. Хэрэв энэ хуралдаанаар хүүхдүүдийг яаралтай татаж авах арга хэмжээ, шийдэл олохгүй бол бид эсэргүүцлээ илэрхийлнэ. Улс нь хүнээ гэдэг байхад ЭСЯ-наас нь зөвшөөрлийн хуудас өгөхгүй байсаар өдийг хүрсэн. Энэ асуудалд ГХЯ хариуцлага хүлээх ёстой.

ГХЯ-ны нислэг үйлдэж оюутнуудыг авч ирнэ гэдэгт бид итгэхгүй. Оюутан болон эцэг эхчүүд холбоотой байгаа ч консулын газар яамнаас оюутнуудыг огт тоохгүй байна. Эцэг эхчүүд консулын газар руу холбогдож байгаа ч ямар ч тоймтой зүйл хэлэхгүй, ярихгүй байгаа нь асуудал. Тийм байж хэвлэл мэдээллийн хэрэгслээр Украинд байгаа монголчуудтай бүгдтэй нь холбогдсон гэхээ зогсоох хэрэгтэй. Ташаа мэдээлэл өгч байхын оронд гаргалгаа шийдэл олж хэрэгжүүл.

УКРАИНД БАЙГАА ОЮУТНУУДЫН ХҮСЭЛТЭД ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДААГҮЙ

ГХЯ-ны Консулын газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд “Украин улсад байгаа оюутнуудаас яаманд гомдол гаргаагүй. Бид асуудлыг сарын өмнөөс ярьж эхэлсэн. Тухайн үед оюутнууд "Тусгай үүргийн онгоц явуулахгүй юм уу" гэсэн асуудлыг тавьж байсан учраас бид тэр үед нөхцөл байдал хэвийн байсан тул тусгай үүргийн нислэг хийх нөхцөл бүрдээгүй байгааг хэлсэн. Боломжтой бол өөрсдөө эцэг, эхтэйгээ зөвлөөд эх орондоо ирэх зөвлөгөөг өгсөн. Түүнээс асуудал хөнгөн хандаагүй. Одоогоор 41 оюутан эх орондоо ирээд байна. Нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж байгаа болохоор таамаглах боломжгүй. Аль болох яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байгаа” гэлээ.

Харин Консулын газрын шуурхай утсанд хандаж мэдээлэл авахад “Эцэг эхчүүд олноор залгаж байна. Хүүхдүүдийг яаралтай татан авах талаар санал хүсэлт өгч байгаа. Элчингээс тухайн улсад суралцаж байгаа оюутнуудтай байнгын холбоотой байгаа нь үнэн. Сүлжээ тасалдсан асуудлаас болж зарим иргэнтэй холбоо түр хугацаанд тасарсан байж болзошгүй. Түүнээс аль болох бүх иргэдтэй холбоотой байхыг хичээж байгаа. Зайлшгүй шалтгааны улмаас зарим тохиолдолд холбоо тасарсан нь үнэн. Ямар ч байсан бид эцэг эхчүүдээс ирж байгаа санал, хүсэлтийг мэргэжилтнүүдэд уламжилж байгаа” гэсэн юм. Өнөөдөр /2022.02.25/ Гадаад харилцааны яам асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар шуурхай хуралдаж байгаа юм байна.

Эх сурвалж: News.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 8 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 17 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top