x

С.Амарсайхан: "Эрдэнэт Медипас" эмнэлгийн үнэгүй авсан хувьчлалийг цуцална

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 70 тэрбум төгрөгөөр 2015 онд барьсан "Эрдэнэт медикал” төв эмнэлэгийг "Медипас" ХХК хууль бусаар хувийн хэвшилд үнэгүй шилжүүлэн авсан байдаг.

Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаан авч, ашиглах тухай засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан санаачлан, танилцуулсан. Тэгвэл тус эмнэлгийг улсын өмчид буцаан авах тухай шийдвэрийг өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Ингэхдээ тус эмнэлгийг Бүсийн оношлогоо, эмчилгээний төв болгон ажиллуулах талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн юм.

"Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай. Өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай, улсдаа томоохон тооцогдох эмнэлэг юм.

Тус эмнэлэгийг анх 35 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 70 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан. Улмаар эмнэлгийн хөрөнгийг шилжүүлэх үйл ажиллагаатай холбоотой тухайн үеийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Медипас” ХХК болон “Медипас” нийгэмлэгийн талууд 2015 онд “Харилцан ойлголцлын санамж бичиг” баталж, үүний дагуу 5 багц гэрээг байгуулсан.

Уг гэрээнүүдэд заасан ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт оруулсан хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Медипас” ХХК-ийн балансад шилжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн балансаас хасах шийдвэр гарч, нийт 70 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг шилжүүлэн өгсөн.

Үүнээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны А/80 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдан үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө болон зөвлөх үйлчилгээний зардлыг тооцон шилжүүлж эцсийн байдлаар 64.8 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий дүнгээр компанийн балансаас хасч, авлагаар бүртгэсэн байна.

Уг Гэрээний дагуу “Медипас” ХХК-аас 64.8 тэрбум төгрөгийн авлагыг 18 жилийн хугацаатай байгуулсан нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК валютын ханшийн болон ирээдүйн мөнгөний үнэ цэнээр алдагдал хүлээхээр гэрээ байгуулсан гэж үзэж буй юм" гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 12 цаг 59 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 7 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 37 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 38 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 14 цаг 43 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 10 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 15 цаг 44 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 30 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top