x

Б.Болор-Эрдэнэ: “Цахим жишиг аймаг” концепцыг аймгуудад танилцуулна

Оюутан цэргийн бүртгэлийн “e-Mongolia” платформоор дамжуулан цахимаар хийх болсон талаар өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон Батлан хамгаалах яамтай хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.

Хэвлэлийн хурлын эхэнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ “e-mongolia” платформ дээр 2022 он гарснаас хойш хийгдэж буй томоохон ажлын талаар товч танилцуулга өгсөн юм.

Тэрээр “2022 он гарснаас хойш төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг цахимжуулсан.

Шинээр нэмэгдсэн үйлчилгээнүүдийг товч танилцуулбал, Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг ойн 12 төрлийн үйлчилгээ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэдэд үзүүлдэг “Хүүхдийн мөнгө авах хүсэлт” зэрэг 18 үйлчилгээ нэмэгдэж, өнөөдрийн байдлаар төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээтэй болоод байна.

Үүний зэрэгцээ, бид ирэх 3 дугаар сарын 1-нд “Оюутан цэргийн бүртгэл” -ийг цахимаар буюу “e-Mongolia”-р дамжуулан авах гэж байна. Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны 01 дүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс  тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэргийн бүртгэл” цахимаар хийхээр болоод байна.

Оюутан цэргийн бүртгэл “e-Mongolia” системд 2022 оны гуравдугаар сарын 01-ны өдөр нээгдэж, 2022 оны гуравдугаар сарын 10 өдөр хүртэл үргэлжилнэ.

Өнгөрсөн долоо хоногт бид 21 аймгийн Засаг дарга нартай уулзаж, гэрээ байгуулсан. Зөвхөн Улаанбаатар хот цахимжих нь хангалтгүй улс орон даяар цахимжих шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар бид 8 аймгийн 600 гаруй төрийн үйлчилгээг цахимжуулсан байгаа. Ирэх 3 дугаар сарын 1-ээс эхлэн Цахим хөгжил, харилцаа холбооны яам, И-Монгол академийн хамтарсан баг хөдөө, орон нутагт ажиллахаар бэлдэж байна. Энэ багууд нь тухайн аймгуудын цахимжилт болон онцлогуудыг үнэлж, хэрхэн цахимжих зааварчилгаа гаргана. Энэ долоо хоногийн баасан гаригт бид 21 аймгийн Засаг дарга болон мэдээллийн технологийн ажилтнуудтай онлайнаар хуралдана. Энэ хурлаар Цахим жишиг аймгийн үзэл баримтлалыг танилцуулна. Тус үзэл баримтлалд олон улсын судалгаа, Монголын “e-Mongolia” -г хэрэгжүүлсэн судалгаа, Эстонийн Цахим засаглалын академитай хамтарсан моделиудыг ашиглан 21 аймгийн цахимжуулах загвар гаргасан байгаа. Цахимжилтийн явцад ямар өөрчлөлт орж буйг тухай бүрд нь мэдээлэл өгөөд явах болно” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 27 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top