x

Монгол, Унгар улс шууд нислэг нээх боломжийг судална

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Унгарын Засгийн газрын комиссын 7 дугаар хуралдаан энэ сарын 18, 21-нд цахимаар боллоо.

Комиссын Монголын хэсгийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Унгарын хэсгийг тус улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Эдийн засгийн гадаад харилцааны асуудал хариуцсан орлогч Төрийн нарийн бичгийн дарга Юу Иштван нар тус тус даргалав.

Хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, хөдөө аж ахуй, усны менежмент, тээвэр, боловсрол, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчин, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, Протоколд гарын үсэг зурав.

Комиссын хуралдааны хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Унгар Улсын Хүний хөгжлийн яам Кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичигт Соёлын сайд Ч.Номин, Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Борбала Обрушански нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болох дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын мега төслүүдэд хөрөнгө оруулалт татах, худалдааны эргэлтийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн салбарын хамтын ажиллагаа чухал гэдэгтэй талууд санал нэгдэж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол, Унгарын Засгийн газрын агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах яриа хэлэлцээ идэвхтэй үргэлжилж буйг тэмдэглэж, хоёр улсын хооронд шууд нислэг нээх боломжийг судлахаар талууд мөн тохиров.

Унгарын Засгийн газраас манай улсад олгодог 200 оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлж байгааг Комиссын Монголын хэсгийн дарга З.Мэндсайхан сайшаан талархаж, хөтөлбөр цаашид үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Комиссын хуралдааны үеэр соёлын дурсгалт өвийг сэргээн засварлах, музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалт, археологийн хамтарсан судалгаа явуулах, хоёр талын хамтарсан шинжилгээний баг харилцан солилцох зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой тохиролцоонд хүрсэн нь чухал байв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 27 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top