x

У.Наранцэцэг: IV тунд зорилтот насныхны 5.8 хувь нь хамрагдаад байна

Коронавирусийн дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн Дархлаажуулалт, тарилгат өвчний тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн У.Наранцэцэгээс тодрууллаа.

-Нэмэлт IV тунгийн дархлаажуулалтад нийслэлийн иргэдийн хэдэн хувь нь хамрагдаад байна вэ?

-Нэмэлт гурав болон IV тунгийн дархлаажуулалтад  18-аас дээш насны иргэдийг хамруулж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 53 хувь буюу 505.367 иргэн нэмэлт III тунд хамрагдсан. Харин IV тунд зорилтот насныхны 5.8 хувь буюу 54.867 иргэн хамрагдаад байна.

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд нэмэлт IV тунд хамрагдах боломжтой юу?

-Жирэмсэн болон хөхүүл эхчүүд вакцинд хамрагдахын тулд тодорхой шаардлага хангасан байх ёстой. Тодруулбал, жирэмсэн эхчүүд нэмэлт тунд хамрагдахдаа жирэмсний 14-36 дахь долоо хоногтой байх хэрэгтэй. Жирэмсний эхэн болон хожуу үед нэмэлт тунд хамрагдахыг зөвлөхгүй байгаа. Мөн хөхүүл эхчүүдийн хувьд төрснөөс хойш 45 болон түүнээс дээш хоносон бол нэмэлт тунд хамрагдах боломжтой.

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын хэдэн суурин цэг ажиллаж байна вэ?

-Нийслэлийн есөн дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвд буюу нийт 157 цэгээр иргэд, олон нийтийг дархлаажуулж байгаа. Харин дархлаажуулалтын цэгт ирэх боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хэвтрийн хүмүүсийн хүсэлтээр явуулын баг дархлаажуулалт хийж байна. Хамгийн гол нь нэмэлт IV тунд иргэд сайн дурын үндсэн дээр буюу өөрсдийн хүсэлтээр хамрагдаж байгаа. Иргэд харьяалал харгалзахгүй, өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгээр үйлчлүүлэх боломжтой.

-Аж ахуйн нэгж, байгууллагуудын захиалгаар вакцин хийж байгаа юу?

-Аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн хүсэлтээр дархлаажуулалтад хамрагдах захиалгаа өгсөн тохиолдолд явуулын баг очиж үйлчилнэ.

-Нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авах эрсдэл хэр буурах вэ?

-Дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авахаас хамгаалах, хүндрэлээс сэргийлж, нас баралтыг бууруулах ач холбогдолтой. Вакцин хийлгэлээ гээд огт халдвар авахгүй гэсэн үг биш. Вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авсан тохиолдолд вакцин хийлгээгүй хүмүүсээс хөнгөн тусна. Нэмэлт тун бол өмнө нь хийгдсэн тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх, дархлааг сайжруулах онцлогтой юм. Тиймээс иргэд, олон нийтийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 19 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 27 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 36 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 57 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 58 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 3 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 30 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 4 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 50 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top