x

Америкийн ЭСЯ Монголд MUNCEP хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй хамтран Mongolian – U.S. National Civic Engagement Program (MUNCEP) хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлалаа.

Монгол Улс, АНУ-ын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах ирээдүйн манлайлагчдыг төрүүлэх зорилго бүхий уг хөтөлбөрт оролцогчид Вашингтон ДиСи хотноо АНУ-ын Засаг захиргааны байгууллагуудад есөн долоо хоногийн хугацаанд дадлага хийх аж.

Мөн тус улсын Засгийн газар, хууль тогтоох байгууллага, улс төрийн тогтолцоо, үйл ажиллагаатай биечлэн танилцах юм байна.

Хөтөлбөрийн агуулгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД холбоосоор орж үзэх боломжтой юм.

Цаг хугацааны дараалал:

Гуравдугаар сарын 10: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцох хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч дуусна.

Гуравдугаар сарын 21: MUNCEP 2022 хөтөлбөрт оролцохоор шалгарсан иргэдийг зарлана.

Гуравдугаар сарын 20 – Тавдугаар сар: АНУ-ын Азийн хүрээлэн оролцогчдыг дадлага хийх байгууллагад хуваарилж, дадлагын удирдагчтай холбож өгнө.

Зургадугаар сарын 6-10: Хөтөлбөрийн танилцуулга арга хэмжээ болно.

Зургадугаар сарын 13 – Долдугаар сарын 29: Хүлээн авагч байгууллагад дадлага хийнэ.

Зургадугаар сарын 1-5: Дадлага хийсэн байгууллага, АНУ-ын Азийн хүрээлэн, ЭСЯ-ны төлөөлөлтэй уулзаж, дадлагын үр дүнг тайлагнана. Монгол Улс, АНУ-ын харилцааны талаар ЭСЯ-ны дипломат ажилтнууд мэдээлэл өгнө.

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага:

  • 18-25 настай

  • Бакалаврын эсхүл магистрын шатны сургалтад сурч буй, эсхүл сургуулиа төгсөөд удаагүй байгаа

  • АНУ-д байнга оршин суугч (ногоон карттай) Монгол Улсын иргэн эсхүл АНУ-ын иргэншилтэй байх

  • Манлайлах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай

  • Нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулсан туршлагатай

  • Англи хэлний өндөр мэдлэгтэй (бичгийн болон аман)

  • Эцэг, эх нь Монгол Улсын иргэн байх

Бүрдүүлэх материал:

Хөтөлбөрт оролцогчид 2022 оны гуравдугаар сарын 10-ны дотор дараах баримт бичгийг /англи хэлээр/ бүрдүүлж, usasiainstitute@hotmail.com цахим хаягаар илгээнэ. Хөтөлбөрийн талаарх аливаа асуултад АНУ-ын Азийн хүрээлэнгийн 757-373-8398 утсаар холбогдон хариулт авах боломжтой.

  • Товч намтар, зурагтай (resume with photo)

  • Хөтөлбөрт оролцох зорилго ба үр нөлөөг тодорхойлсон нэг нүүр зохион бичлэг. Яагаад хөтөлбөрт оролцохыг хүсч буй болон хөтөлбөрт оролцох нь Таны ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зохион бичлэгтээ тусгасан байна.

  • Сүүлийн улирлын сурлагын дүнгийн хуулга

  • АНУ-д байнгын оршин суугч, эсхүл тус улсын иргэншилтэй болохыг нотолсон баримт бичгийн хуулбар

  • Монгол гаралтайг нотолсон баримт бичгийн хуулбар. Тухайлбал, эцэг эхийн Монгол Улсын иргэний баримт бичгийн хуулбар байж болно.

  • Тодорхойлох захидал

Хөтөлбөрт оролцохтой холбогдох бүхий л зардлыг оролцогч өөрөө хариуцна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top