x

КОВИД: Монгол улсын иргэдэд гадаадын улс орнуудын тавьж буй ШААРДЛАГА

Өнгөрсөн долоо хоногт Монгол улс гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах шийдвэр гаргасан. Ингэснээр гадаадын иргэд манай улсад ирсний дараа вакцин хийлгэж болох боломжтой болсон билээ.

Тэгвэл өнөөдөр ХӨСҮТ-өөс гадаад улсад зорчих Монгол улсын иргэдэд зөвлөмж ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэл өглөө.

Тэрээр "2005 онд анх батлагдсан Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг халдварт өвчнүүд гэж бий. Өөрөөр хэлбэл, хил дамнасан, олон улсад гарч байгаа өвчний үед ямар зарчмыг баримтлах талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан байдаг. Тухайн дүрмийн дагуу улс орон бүр өөрийн нөхцөлд тохируулан хилийн тандалтын үйл ажиллагааг зохион байгуулж байдаг" гэлээ. 

Гадаад улс орнуудын хилийн тандалтын арга хэмжээг танилцуулж байна.

ЯПОН УЛС

2022 оны нэгдүгээр сарын 13-ний өдрөөс Монгол Улсаас Япон улсад зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд гурван хоног тусгаарлах шаардлагатай болсон. Энэхүү гурван хоног нь очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоологдоно.

Гурав дахь өдөртөө PCR шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах байрнаас гарч, дөрвөн хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.

Тусгаарлалтын хугацаа нийт долоо хоног байна. Хилээр нэвтрэхдээ 72 цагийн хугацаанд өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байна.

БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛС

2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс тухайн улсад зорчих иргэдээс 48 цагийн хугацаатай PCR шинжилгээний сөрөг хариу шаардаж байгаа. Гэхдээ 0-6 хүртэлх насны хүүхдийн PCR шинжилгээний хариу шаардахгүй.

Мөн вакцины гэрчилгээ, PCR шинжилгээний хариуг цаасан дээр хэвлэсэн байх ёстойг анхааруулж байна. Ингэхдээ вакцины гэрчилгээ, PCR шинжилгээний хариу дээрх хувь хүний мэдээлэл /төрсөн он сар өдөр, РД гэх мэт…/ нь паспорттой ажил байх ёстойг сануулъя.

Түүнчлэн PCR шинжилгээний хариу ирүүлээгүй эерэг гарсан зорчигчдод тухайн улс 2 сая воны торгууль ногдуулах хуулийн заалттайг онцгойлон анхааруулж байна.

Тусгаарлалтын тухайд, гадаадаас ирсэн бүх зорчигчдод харьяалал, вакцинжуулалтын байдлаас үл хамааран долоо хоног тусгаарлана.

Тус улс ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн буюу Pfizer, AstraZeneka, Janssen, Moderna, Covishield, Sinopharm вакцинуудын аль нэгийг хийлгэсэн байх хэрэгтэй бөгөөд заавал вакциныхаа бичгийг авч явахыг зөвлөж байна.

АНУ

Тус улс хамгийн түрүүнд вакцины асуудлыг чухалчилж байгаа. Тодруулбал, бүрэн вакцинд хамрагдсан гэж үзэхийн тулд аялагчид ирэхээс 14 хоногийн өмнө хоёр дахь тунг авсан байх ёстой.

Гадаад улсаас АНУ руу нисэж буй хоёр ба түүнээс дээш насны агаарын тээврийн бүх зорчигч аялахаас нэг өдрийн өмнө авсан коронавирусийн шинжилгээнд сөрөг хариу гарсан эсвэл коронавирусийн халдвар аваад эдгэрсэн тухай бичиг баримтаа танилцуулах шаардлагатай. 

Хэрэв Та хоёр ба түүнээс дээш настай бол АНУ руу нисэхээс нэгээс илүүгүй хоногийн өмнө шинжилгээ өгөх ёстой. Нэг хоногийн хугацаа нь нислэг эхлэхээс нэг хоногийн өмнө байх юм.

Жишээлбэл, хэрэв таны нислэг Баасан гарагийн 13:00 цагт бол Пүрэв гарагт ямар ч үед авсан сөрөг хариутай онгоцонд сууж болно. Харин хоёр хүртэлх насны хүүхэд заавал PCR шинжилгээ өгөх шаардлагагүй гэсэн нөхцөлтэй.

Мөн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол 90 хоног дотроо PCR шинжилгээ нь эерэг гарч болох учраас өвчлөөд эдгэрснээ нотлох бичгээ Англи хэл дээр авах явах ёстой.

Уг бичгийг Өрхийн эрүүл мэндийн төвөөс эсвэл emongolia.mn цахим хуудсаар дамжуулах авах бүрэн боломжтой.

Мөн тус улсад ДЭМБ-ийн зөвшөөрсөн Pfizer, AstraZeneka, Moderna, Sinopharm гэсэн вакцинуудыг хүлээн зөвшөөрч байгаа.

КАНАД УЛС

Аялалд авахад зөвшөөрөгдсөн хоёр вакцины холимог дор хаяж хоёр тун вакцин хийлгэсэн байх эсвэл Janssen вакцины дор хаяж нэг тунтай байхыг шаардана. Ингэхдээ Канад улс руу нэвтрэхээс өмнө 15-аас доошгүй хоногийн өмнө вакцины хоёр дахь тунг авсан байх ёстой.

Хэрэв тус улсын хилээр нэвтрэхэд шинж тэмдэг илрээгүй, тав ба түүнээс дээш насны бүх аялагчид молекулын шинжилгээний үр дүнгийн хүлээн зөвшөөрөгдсөн хариутай байх ёстой.

Сөрөг хариу нь 72 цагийн дотор хүчинтэй бөгөөд өмнө коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол Канад руу орохоосоо өмнө 10-аас доошгүй өдөр эсвэл 180-аас илүүгүй хоногийн өмнө авсан эерэг шинжилгээний хариуг нотлох баримтаа өгөх шаардлагатай.

Жишээлбэл, хэрэв таны шинжилгээ нэгдүгээр сарын 1-ний өдөр эерэг гарсан бол нэгдүгээр сарын 11-нд та тус хариугаа хэрэглэж болно. Хэрэв таны эерэг нотолгоог хүлээн авбал Та Канад улсад ирээд эсвэл найм дахь өрийн шинжилгээ өгөх шаардлагагүй болох юм.

Өөрөөр хэлбэл тус улсын хилээр нэвтэрсэн иргэн бүр очсоноос хойш наймаас дээш хоногтоо шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Түүнчлэн бүрэн вакцин хийлгэсэн эсвэл вакцин хийлгээгүй 12 нас хүрээгүй хүүхдийн шинжилгээ эерэг гарсан тохиолдолд Канад улс 10 хоног тусгаарлаж байна. Иймд тус улсад очсон хойно нь ямар нэг байдлаар халдварын шинж тэмдэг илэрвэл 1-833-641-0343 дугаарын утсаар мэдэгдэх ёстой.

Мөн Канад улс ДЭМБ-ын зөвшөөрсөн бүх вакциныг хүлээн зөвшөөрч байгаа.

ОХУ

ОХУ-д буух цагаас 48 цагийн дотор PCR  шинжилгээний сөрөг хариу шаардаж буй. Ингэхдээ хариу орос эсвэл англи хэл дээр байх ёстой.

Мөн тус улс өөрийн иргэдээс PCR шинжилгээ шаардахгүй.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ УЛСУУД

Австри руу зорчиход 72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг гарсан хариутай байх хэрэгтэй бөгөөд хэрэв тусаад эдгэрсэн бол заавал шинжилгээ шаардахгүй. Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс тус улс бусад орны жуулчдад хилээ нээсэн.

Вакцины тундаа хамрагдсан, ЭМЯ-наас баталсан дархлаажуулалтын тунг хийлгэсэн байхыг шаардана. Олон улсын зорчигчид хоёр тунд л хамрагдсан байх хэрэгтэй.

Мөн Мальта, Их Британи, Герман зэрэг улс 24-72 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг бичиг байхыг шаардаж байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 17 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 55 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 56 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 1 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 28 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 2 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 48 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top