x

“Эрдэнэс Тавантолгой” ХК тэтгэлэгт хамрагдсан 90 оюутанд батламж гардууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос жил бүр зарлаж ирсэн. 2021-2022 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан 90 оюутан өнөөдөр батламжаа гардан авлаа.

Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж оюутнууд юм.

Оюутнуудад батламж гардуулах ёслолын ажиллагаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Цог-Өрнөх, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэс Тавантолгой Хөгжлийг дэмжих сан”-ийн Гүйцэтгэх захирал Ц.Будгэрэл, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттүвшин, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Б.Очирбат, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор Л.Пүрэв болон ШУТИС-ийн удирдлагууд, эрдэмтэд оролцов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бол 2019 оны хичээлийн жилээс тэтгэлэгт хөтөлбөрөө үндэсний хэмжээнд зарлан, хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд нийт 436 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байна.

Мөн энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, доктор Б.Ганхуяг, ШУТИС-ийн Геолги, уул уурхайн сургуулийн захирал,  доктор, профессор Л.Пүрэв нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Уг гэрээний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд “Чулуулгийн физик бутлалтын сургалт, судалгааны лаборатори”-ийн тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар болсон байна.

Геологи, уул уурхайн сургуульд энэхүү лабораторийг байгуулснаар хамтын ажиллагааны хүрээнд инженерүүдээ дадлагажуулах, мэргэжил ур чадварыг нь тасралтгүй дээшлүүлэх, Тавантолгойн ил уурхайд тулгамдаж буй асуудал дээр шинжлэх ухаанч судалгаатай, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ Уржигдар 14 цаг 44 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн Уржигдар 14 цаг 11 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа Уржигдар 12 цаг 56 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна Уржигдар 12 цаг 39 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Уржигдар 11 цаг 59 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ Уржигдар 11 цаг 43 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна Уржигдар 11 цаг 36 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Уржигдар 11 цаг 26 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв Уржигдар 11 цаг 04 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ Уржигдар 10 цаг 58 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Уржигдар 10 цаг 54 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан Уржигдар 10 цаг 50 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? Уржигдар 10 цаг 28 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав Уржигдар 10 цаг 14 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ Уржигдар 09 цаг 53 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно Уржигдар 09 цаг 32 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ Уржигдар 09 цаг 26 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 20 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ Уржигдар 09 цаг 13 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв Уржигдар 09 цаг 07 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар?
Top