x

“ЭТТ БОНД” ба “СУПЕР ЦИКЛ”-д бэлдэх цаг

Арилжаа ба бондын нэр хүнд

Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” хувьцаат компани хөрөнгийн зах дээр бонд гаргаж, хоёр их наяд төгрөгийн санхүүжилт татах гурван үе шаттай арилжааг эхлүүлээд байгаа билээ. Дотоодоосоо хөрөнгө татах эхний шатны арилжаа өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 9-ний хооронд явагдсан. Энэхүү арилжаанаас 600 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байснаас 677,7 тэрбум төгрөг зах зээлээс татан авсан нь төлөвлөсөн санхүүжилтээс нь даруй 13 хувиар давуу үр дүнтэй болжээ.

“ЭТТ” нэртэй энэхүү бондын үнэ цэн, давуу тал нь чухам юу юм гэдгийг хөрөнгийн зах зээлийн шинжээчид олон талаас нь тайлбарлаж байгаа. Тухайлбал хамгийн нэгдүгээрт төрийн өмчит компанийн бонд гэдэг утгаараа эрсдэл багатай, хоёрдугаарт энэ бонд бол дотоодын хөрөнгийн бирж дээр ам.доллараар гарч байгаа учраас ханшийн уналтад өртөхгүй байх давуу талтай гэх мэтээр дүгнэж байгаа юм.  Үүнээс гадна Монгол Улсын төмөр замын томоохон бүтээн байгуулалт болон “Таван толгой түлш” компанийг үр дүнтэй хариуцан авч яваа, мөн олон жил улс төрийн хэрэгсэл болсоор ирсэн Монгол Улсын иргэн бүрийн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааг анх удаа бизнесийн зарчмаар амжилттай удирдаж цэвэр ашгаас ногдол ашиг түгээж эхэлсэн зэрэг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд төлөвшиж бэхжиж чадсан компанийн бонд гэдэг утгаараа арилжаанд нэр хүндтэй байх талтай. Мөн Монгол банкны зүгээс анх удаа валютын бонд гаргахад эрх зүйн орчны талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн нь арилжаа амжилттай байхад нөлөөлсөн нь мэдээж.

Эхний шатанд арилжаалагдсан бонд 24 сарын хугацаанд төлөгдөх ба, хүүгийн төлбөрийг 6 сар тутам олгох юм. Нэрлэсэн нэгжийн үнэ нь 100 мянган төгрөг болон 100 ам доллар бөгөөд арилжаанд 973 иргэн аж ахуйн нэгж оролцсон. Харин дараа дараачийн үе шатны арилжаалагдах бондын эргэн төлөлт 36 сар хүртэл байх аж. Бондын эхний үе шат нь дотоодын хөрөнгө оруулагчдыг татах байсан бол хоёр, гурав дахь шатны арилжаанаас гадаадын хөрөнгө оруулагчдын нэмж татах бодлого төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Ингэснээр өндөр өгөөж хайж байгаа гадаадын хөрөнгө оруулагчийг татах боломжтой. 

“ЭТТ” бонд Засгийнх уу, компанийнх уу буюу итгэл үнэмшил

Хөрөнгө оруулалтыг харалганаар хийх боломжгүй. Мэдээж ашигтай хувилбар дээр хөрөнгө байршуулах нь бизнесийн энгийн зарчим. Тэр ч утгаараа хадгаламжийн хүү буурсан энэ үед ам.доллар болон төгрөгийн өндөр хүүтэй энэ бонд хөрөнгө оруулагч, арилжаанд оролцогч талд өгөөж ашиг ихтэй гэж харагдаж байгаа юм. Тодруулбал Төв банкны төгрөгийн хүү 6-7 хувь байгаа бол ЭТТ бондын төгрөгийн хүү 10 хувь, харин долларын хадгаламжийн хүү 2,8 хувь бол энэ бондын долларын хүү нь 6,8 хувь байгаа юм. Энэ бол хөрөнгийн зах зээлд оролцогчдын хувьд хаанаас нь ч харсан ашигтай хувилбар.

Үүнээс гадна гол түүхий эд болох нүүрсээ бага зардлаар олборлоод 5-6 дахин их үнээр борлуулдаг компанийн энэхүү бонд бол ямар нэгэн эрсдэлгүйгээр өндөр ашиг хүртэх боломж гэж харж болно.

Засгийн газрын үнэт цаасыг хөрөнгө оруулалтын хамгийн найдвартай хэрэгсэл гэж үздэг. Монгол Улсын иргэн бүр хувьцааг нь эзэмшдэг компанийн энэхүү бонд бол Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний нэг хэсэг. Энэ утгаар нь ЭТТ бондыг Засгийн газрын үнэт цаас гэж ойлгогдож байгаа юм. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн зүгээс, “Ямар нэгэн байдлаар Засгийн газраас баталгаа авахгүй, цэвэр бизнесийн зарчмаар, Засгийн Газрын өрийн таацад нөлөөлөхгүй хэлбэрээр гаргаж байгаа бонд” хэмээн тайлбарласан.

Компанийн 81,5 хувийг нь засгийн газар эзэмшдэг ч энэхүү бондод Засгийн газар баталгаа гаргаагүй байна.  Тус компани өөрийнхөө үйл ажиллагаагаараа цаашид гарах бүх үр дүнг хариуцах аж. Юутай ч эхний шатны арилжаа төлөвлөгөөндөө хүрсэн нь төрийн өмчит компанийн бонд гэдэг утгаар оролцогч талын итгэл үнэмшилд нийцэж байгааг харуулж байна. 

Бонд гаргах цаг нь мөн үү?

Ковидтой холбоотойгоор мөнгөний гадагш урсгал хязгаарлагдаж Монгол банкинд тодорхой хэмжээний үнэт цаасны төвлөрөл үүссэн нь тус компани бүтээн байгуулалтаа санхүүжүүлэн ашиглах боломж боллоо. Монгол банкны валютын нөөц сайн байгаа энэ үед төвлөрсөн хөрөнгийг чадавхи, нөөц бололцоотой төрийн өмчийн компанид ашиглахад буруудах зүйлгүй. Дотооддоо бонд гаргана гэдэг нь төрийн өмчит энэ компанийн ашиг орлого өгөөжийг дотоодын аж ахуйн нэгжүүд хуваалцан хүртэх нэг том боломж. Мөн дотоодын санхүү, хөрөнгийн зах зээлийг тэлэхэд ч сайн нөлөөтэй.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 75 сая тонн нүүрс олборлож 71 сая тонныг нь борлуулжээ. 9,3 их наяд төгрөгийн борлуулалтын орлогоос 6,4 их наяд нь зөвхөн сүүлийн 4 жилийн хугацааных гэдэг нь өгөөж үр ашиг нь байнга өсөн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм. Улсын төсөвт мөн сүүлийн дөрвөн жилд 1,9 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Энэ нь компани санхүүгийн хувьд хэдийнээ бэхжиж амжсан, ямар ч төслийг төвөггүй хэрэгжүүлэх боломж дүүрэн компани гэж хэлж болох үзүүлэлт гэнэ. 2021-2025 оны хугацаанд 33,5 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 17 тэрбум орчмыг нь үйл ажиллагааны зардалд, улсын төсөвт 7,7 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Ингээд 11,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах, иргэдэд ногдол ашиг 1,3 их наяд төгрөг олгох хэмжээний чадамжтай байхаар ирэх таван жилийн бизнес төлөвлөгөө, санхүүгийн тооцоогоо гаргасан байна. Энэ төсөөлөл бодит байдлаас холдоогүй гэдгийг компанийн удирдлага тайлбарлаж байсан.

Бондын хөрөнгөөр юу хийх вэ?

Бондын санхүүжилтээр Тавантолгой дулааны цахилгаан станц, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Төмөр зам зэрэг үндэсний томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хөгжүүлнэ гэж байгаа. Гэтэл энэ том төслүүдэд 2 их наяд төгрөг хүрэлцээтэй юу, хэрэв үгүй бол бондын хөрөнгө олон тийш тарамдан үргүйдэх аюултай биш үү гэсэн асуулт гарч ирнэ. Үүнд тухайн компанийн зүгээс тайлбарлахдаа, дээрх төслүүд нь олон улсын түвшинд баталгаажсан, нарийвчилсан зураг төсөл, хяналтын төсөв нь хийгдчихсэн, үр ашиг нь маш тодорхой гэдэг нь батлагдсан гэж онцолсон. Маш богино хугацаанд анхны хөрөнгө оруулалтаа нөхөх төслүүд гэж үзэж байгаа аж.

Мөн зарим төсөлд нь гадны хэд хэдэн хөрөнгө оруулагч санхүүжилт хийх сонирхолтой байдаг байна. Энэ мэт ашигтай төсөлд монголчууд өөрсдөө оролцох боломж нээгдсэн гэж харж болох.

2022 оны сүүлчээр Таван толгой-Гашуунсухайтын төмөр зам ашиглалтад орсноор тээвэрлэлтийн зардал буурч, борлуулалтын орлого огцом нэмэгднэ гэж мөн тооцоолсон.  Австралийн нүүрсний эсрэг Хятадын хориг үргэлжилж байгаа энэ үед тус улсын коксжих нүүрсний 60 гаруй хувийг манайх нийлүүлж эхлээд байгаа юм. Өнгөрсөн жилд л гэхэд 17 хувийг нь нийлүүлж байсан билээ. Манай улс бусад нийлүүлэгч орнуудтай харьцуулахад ойр байршилтай ч авто замын тээвэр, угааж баяжуулах зэрэг зардал нь нүүрсний өртгийг нэмэгдүүлж буйг шинжээчид онцолсон байна. Ингэхээр бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлэх шаардлага нэгэнт бий болсон гэсэн үг.

Супер циклд бэлэн байх шаардлага

Ковидын дараах дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал багагүй хумигдсан байх хэдий ч Хятадын зах зээлийн чадамж нэмэгдэх магадлалтай тухай таамаг эдийн засагч, шинжээчид дэвшүүлдэг. Хятадын эдийн засгийн чадамж нэмэгдэх хэрээр Монголын иргэн бүр хувьцаатай энэ компанийн ашиг орлого нэмэгдэх үндэс болох юм.

Мөн олон улсын шинжээчид уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүний үнийн "Супер цикл" /Commodity Supercycle/ ирж байна гэж үзэж байгаа. Зэс, төмрийн хүдэр, алтны дэлхийн зах зээл дээрх үнэ сүүлийн арван жилд гарч байгаагүй өсөлт энэ жил ажиглагдсан нь энэ салбарын ойрын ирээдүйд өөдрөг нөхцөл бий болох боломжтой гэж хэлж болохоор байгаа аж. Ковидын дараах эдийн засгийг манай хөрш Хятад улс манлайлна гэсэн төсөөлөл бий. Манай коксжих нүүрсний гол зах зээл, ганц харилцагч улсын эдийн засгийн сайн ирээдүй олон улсын эдийн засагчдын өөдрөг төсөөлөлд өртсөөр байгаа нь сайн мэдээ. Бүтээгдэхүүний борлуулалт ганцхан улсаас хамааралтай, олон харилцагчтай байх боломж хомс гэдэг нь манай сул тал.

Гэсэн хэдий ч Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хүч нэмэн анхаарахаа зарласан Хятадын том зах зээл ойрхон байна. Үүнд оролцох боломжтой давуу талаа бүрэн дүүрэн ашиглах шаардлагатай. Ингэхийн тулд чадамж нөөцөө бэхжүүлэх, дараа дараагийн ”Супер цикл”-үүдэд бэлэн байх   хэрэгцээ “Эрдэнэс Таван толгой” ХК-д бий болоод байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангажээ 7 цаг 14 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо 7 цаг 25 мин “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 31 мин Ардчилсан хувьсгалын ойн баярыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэнэ 10 цаг 1 мин Буриадын их сургууль “Монгол хэл, соёлын төв”-тэй боллоо 10 цаг 7 мин Ц.Төмөрбаатар: Аавынхаа араас Ардын жүжигчин болсондоо баяртай байна 10 цаг 12 мин Ерөнхий сайд Г.Занданшатарын Ажлын албанаас няцаалт гаргажээ 10 цаг 22 мин Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 10 цаг 29 мин Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 11 цаг 8 мин Дайн дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт 12 цаг 29 мин Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав 12 цаг 58 мин АУЗ П.Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 3 мин Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог зам 22-26 км үргэлжилнэ 13 цаг 11 мин Кенийн эмэгтэй хөнгөн атлетикчид дэлхийн рекордуудыг шинэчиллээ 13 цаг 14 мин Техаст үерийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ 13 цаг 20 мин Л.Бямбажаргал: Хувийн хөрөнгийг үзэн ядах нь социал демократ үзэл биш 13 цаг 24 мин Монголын хоёр тамирчин Дэлхийн цомоос медаль хүртлээ 13 цаг 36 мин Наадмын үндэсний бөхийн барилдааны бүртгэл эхэллээ 13 цаг 40 мин Т.Базарханд: Шагайн харваа хүнийг маш сайхан төлөвшүүлдэг 13 цаг 54 мин “Playtime” фестивалийн үеэр иргэдээс 10 сүх, 33 хайч, 7 зодооний хэрэгсэл хураан авчээ 14 цаг 47 мин
iИх уншсан
Төсвийн тэлэлтийг хэмнэлтэд шилжүүлсэн нь Япон улсын эзэн хаан Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн... Н.Алгаа: “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэлтгэгдсэн нөөц ... Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 2025 он Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Төрийн албан хаагчдын үндэсний чуулганд бүтээмжийг онцоллоо
Top