x

“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодров

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүхэн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Үндсэн хуулийг хүүхэд багачуудад сурталчлан таниулах, тэдэнд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний соёл, уламжлалаа нандигнан тээгч иргэн болж төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарласан билээ.

Тус уралдаанд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 280 сурагч бүтээлээ ирүүлсэн байна.

Уралдааны тэргүүн байранд Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр, хоёрдугаар байранд Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б. Мөнхзул, гуравдугаар байранд Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Ж.Жаргалан нар шалгарчээ. Харин тусгай байранд Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг, Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг нар шалгарсан юм. 

“Би Үндсэн хуульт Монгол Улсын иргэн” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдын сэтгэгдлийг сонслоо.

Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч У.Батбаяр: Орчин үеийн залуус, манай үеийнхэн Үндсэн хуулийн талаарх мэдлэг, мэдээлэл багатай байдаг. Тиймээс яаж энгийн бөгөөд хүн бүрд хамааралтайгаар хүргэх вэ гэж бодож эсээгээ бичсэн. Үндсэн хуулийн тухай нийгмийн хичээлийг түлхүү заагаасай гэж хүсэж байна. 

Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Б.Мөнхзул: Үндсэн хуулийн тухай ойлголт тухайн улсын иргэн бүрд, тэр дундаа хүүхэд бүрд байх ёстой. Гэтэл манай үеийнхэн төдийлөн чухалчилж үздэггүй. Тиймээс Үндсэн хууль ямар чухал болохыг, хүмүүст ямар ач холбогдолтой вэ гэдгийг харуулахыг зорьсон. Нийгмийн хичээл дээр Үндсэн хуулийн тухай цухас дурдаад өнгөрдөг. Цаашид хүүхдүүдэд Үндсэн хуулийн талаарх ойлголтыг дэлгэрэнгүй өгөх нь илүү өгөөжтэй санагдсан.

Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Б.Энхчимэг: Манай үеийнхний дунд Үндсэн хуулийн талаарх ойлголт төдийлөн өргөн дэлгэр байдаггүй. Тиймээс би анхдугаар Үндсэн хуулийг хэзээ хэрхэн баталсан хийгээд дараа дараагийн Үндсэн хуулийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл багтаасан. Үндсэн хуулийн талаарх мэдээллийг нийгмийн болон сонгоны хичээлээр зааж, багш нар илүү сонирхолтой мэдээлэл өгдөг байгаасай гэж бодож байна.

Харин Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургуулийн 12В ангийн сурагч Г.Дэлгэрцэцэг "Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг гэдэг шүү дээ. Үндсэн хуулиар хүн болгоны язгуур эрх ашиг хангагдаж, хамгаалагдаж  байдаг учир хүн бүр энэхүү хуулийг мэдэж байх ёстой гэж боддог. Миний бодлоор залуучууд, хүүхдүүд Үндсэн хуулийн талаарх тодорхой мэдлэг, мэдээлэлтэй байдаг" гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү нар эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэн, амжилт хүсэж, шагналыг гардуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 16 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 25 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 34 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 54 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 55 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 0 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 1 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 47 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top