x

Ж.Батсуурь: Зарлага нь орлогоосоо давсан учраас усны үнийг нэмсэн

Усны мөнгийг улсаас төлөх зохицуулалт 2021 оны эцсээр дуусгавар болсон билээ. Ийн иргэд өөрсдөө усны өртөгөө төлөхтэй зэрэгцэн усны үнэ 29-91 мөнгөөр нэмэгджээ.

Тодруулбал, орон сууцны нэг литр цэвэр усны үнэ 36 мөнгөөр нэмэгдэж, 1 төгрөг 7 мөнгө болсон бол ААН-ын цэвэр усны мөнгө 69 мөнгөөр нэмэгдэж, 2 төгрөг 7 мөнгө болжээ.

Харин худгийн ус 91 мөнгөөр нэмэгдсэн байна.

Усны үнэ нэмэгдсэн шалтгааныг улсаас хоёр жил төлөх хугацаанд үнэ нэмэхийг хориглосон учраас орлогоо давсан зарлагатайгаар ажилласан хэмээн Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь тайлбарлав.

Тэрээр “2021 оны нэгдүгээр сарын 1-нээс цэвэр, бохир усны төлбөр зарим аймаг болон Улаанбаатар хотод нэмэгдсэн. Бид 2020,2021 онд усны үнэ тарифад ямар нэгэн зохицуулалт хийж, нэмэгдүүлээгүй байсан.

Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй ус түгээх байр байна. Усыг түгээхийн өмнө усан санд ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг. Үүний дараа машинаар тээвэрлэж, ус түгээх байранд аваачиж борлуулдаг. Энэ өртөг, зардал байнга нэмэгдэж байгаа.

Ус түгээх нийтийн аж ахуй байгууллагууд  ямар нэгэн татаас, нөхөн олговор авдаггүй. Тийм учраас аж ахуйн тооцоон дээр үндэслэж үйл ажиллагаагаа явуулах ёстой. Тэгэхээр бусад хэрэглэгдэж байгаа бензин, шатахууны үнэ, засварын сэлбэг хэрэгсэл, ус дамжуулах шугам, сүлжээ бол тэдгээрийг өргөтгөх, шинэчлэх, мөн засаж сэлбэх гэх мэт асуудал байнга үүсдэг. Орлого нь зарлагаа нөхөж дийлэхгүй нөхцөлд ажилласан. Бид алдагдалтай ажиллаж байгаа.

Улсаас усны мөнгө төлж байгаа үед усны үнэд өөрчлөлт оруулахыг хориглосон байсан учраас тарифаа нэмж чадахгүй байсаар зардлаа нөхөж чадахгүйд хүрсэн. Бүтэн хоёр жилийн хугацаанд тарифаа өөрчилж чадаагүй. Тиймээс нэгдүгээр сарын 1-нээс эхлээд нэмэгдсэн тарифаар тооцсон” гэлээ.

Нэмэгдсэн усны тариф

Орон сууц:

Цэвэр ус – 1 төгрөг 7 мөнгө

Бохир ус – 87 мөнгө

ААН:

Цэвэр ус – 2 төгрөг 7 мөнгө

Бохир ус – 1 төгрөг 80 мөнгө

Худагийн ус:

1 төгрөг 82 мөнгө

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 18 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 26 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 35 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 13 цаг 56 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 14 цаг 57 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 2 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 29 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 16 цаг 49 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Өчигдөр 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Уржигдар 11 цаг 19 мин Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Уржигдар 11 цаг 11 мин Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ Уржигдар 11 цаг 01 мин “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ Уржигдар 10 цаг 56 мин Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв Уржигдар 10 цаг 49 мин Шакира Бишкект тоглолтоо хийлээ Уржигдар 10 цаг 42 мин АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Уржигдар 10 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Уржигдар 09 цаг 27 мин Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 10 мин Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top