x

Тухайн ангид халдвар гарвал 3 хоног цахимд шилжинэ

Улсын хэмжээнд Хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэж эхэлнэ.  

Цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан тухайн ангийн хүүхдээс халдвар илэрсэн тохиолдолд хичээлийг гурав хоног цахим руу шилжүүлэн, дөрөв дэх хоногоос шинж тэмдэг илрээгүй хүүхдүүдийн хичээлийг танхимаар үргэлжлүүлэх зөвлөмжийг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ. 

Энэ талаар УОК‑ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэнгээс тодрууллаа.

-Танхимд халдвар бүртгэгдсэн тохиолдолд гурав хоногийн хугацаатай цахимд шилжих зөвлөмж ЕБС, цэцэрлэг аль алинд нь хамаарах уу, өөр ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Халдвар бүртгэгдсэн тохиолдолд хичээлийг гурав хоногийн хугацаатай цахимд шилжүүлэх зөвлөмж сургууль, цэцэрлэг аль алинд нь хамаарна. 

Мэдээж хэрэг халдварын эрсдэлээс сэргийлж танхимд агаар сэлгэлт хийх, амны хаалт тогтмол зүүх, гарын ариун цэврийг сахих дэглэмээ баримтлаад явна. Гэхдээ бага насны буюу 2, 3 настай хүүхдүүд амьсгалын дутагдалд орох эрсдэлтэй гэж үздэг учраас амны хаалт зүүхийг ер нь зөвлөхгүй байгаа.

-Хичээл 100 хувь танхимаар орохтой холбоотойгоор халдварын тархалт нэмэгдсэн тохиолдолд буцаад цахимд шилжих эсвэл 5/9 зарчмаар хичээллэх гэх мэт өөрчлөлтүүдийг зөвлөх үү?

-Халдварын давлагаа үндсэндээ дуусаж байна. Гэхдээ энэ долоо хоногт Цагаан сарын нөлөөгөөр халдварын тоо буцаад бага зэрэг өсөж байгаа. Хичээл танхимаар орохтой холбоотойгоор мөн өсөх байх. Хичээл эхлэхтэй холбоотойгоор халдварын давлагааны үргэлжлэх хугацаа сунжрах магадлалтай. Омикрон хувилбарын тархалт өмнөх хувилбаруудаас хурдан байгаа нь мөн хурдан буурахыг илтгэж байна. 

5/9 зарчмын хувьд халдварын тархалтыг бууруулахад үр дүнтэй арга байсан. Өнгөрсөн оны 9-12 дугаар сард үргэлжилсэн хичээлийн үеэр энэ зарчмыг баримтлахад нийслэлийн нийт 423 сургууль дээр халдвар бүртгэгдсэний 80 хувьд зөвхөн нэг тохиолдол бүртгэгдсэн гэх судалгааны дүнг ХӨСҮТ-өөс танилцуулсан. Өөрөөр хэлбэл, сургууль дээр халдвар голомтолж тархах эрсдэлийг маш сайн бууруулсан гэсэн үг. Багш нараас түүвэрлэсэн байдлаар судалгаа авахад 74 хувь нь 5/9 зарчмаар хичээллэх нь халдварын эрсдэлийг бууруулахад үр дүнтэй байгааг хэлсэн ч ажлын ачаалал нь нэмэгдэж байгаа талаар Боловсролын хүрээлэнгээс гаргасан судалгааны үр дүнд дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top