x

"ЭТТ Бонд"-ын таницуулах уулзалт цахимаар боллоо

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас дотоодын хөрөнгийн зах зээлд гаргаад буй "ЭТТ Бонд"-ыг танилцуулах уулзалт МҮХАҮТ-д өнөөдөр цахимаар боллоо. Цахим хурлыг УУХҮЯ, "ЭТТ" ХК, үнэт цаасны "Би Ди Сек" болон MICC ХХК-иуд хамтран зохион байгуулж, МҮХАҮТ-ын гишүүн компаниуд, бизнесийн төлөөлөл оролцлоо.

Засгийн газраас энэ оны 2 дугаар сарын 17-нд гаргасан 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөнд “Дотоодын үнэт цаасны зах зээлд өрийн бичиг “ЭТТ Бонд” гаргаж, уул уурхай, зам, тээврийн салбарын томоохон бүтээн байгуулалтын төслийг 2021 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэхээр тусгасныг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас танилцууллаа. 

Тавантолгойн 450 мВт-ын цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр “ЭТТ Бонд”-ыг МҮХАҮТ-ын нийт гишүүн байгууллага, хувийн хэвшлийнхэнд ийнхүү танилцуулж, санал болгов. 

УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож танилцуулга, бондын талаар байр суурь, саналаа хэлэв. Тухайлбал, МҮХАҮТ-ын тэргүүн хэлэхдээ, "ЭТТ" ХК дотооддоо бүтээн байгуулалт хийх бондыг гарган танилцуулж буй  нь манай улсын эдийн засгийг "COVID-19"-ийн хүнд хэцүү нөхцөлд тэлэхэд нэмэртэй, төр-хувийн хэвшил өөрсдийн хувь нэмрийг оруулах, цаг үеэ олсон чухал алхам болж байна гэдгийг онцоллоо. 

"ЭТТ Бонд"-той холбоотойгоор одоогийн байдлаар 40 гаруй компани, байгууллага, бизнесийн болон хөрөнгө оруулалтын төлөөлөл "ЭТТ" ХК-ийн удирдлагатай уулзаад байгааг компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цахим хурлын үеэр мэдээллээ. Тэрээр энэ талын уулзалт, танилцуулга, бодит мэдээлэл өгөх, авах байдал, "ЭТТ" ХК-ийн санхүүгийн тайлан, худалдан авалт, борлуулалт зэрэг үйл ажиллагааны мэдээлэл нээлттэй гэдгийг илэрхийлэв. 

"Манай компани ирэх 5 жилд 32 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллана. Энэ нь манай өнөөгийн эдийн засгийг 1.5 дахин тэлэх үзүүлэлт болно. Мөн 50 их наяд төгрөгийн өөрийн үнэлгээ бүхий компани болж хөгжих боломжтой, үүний төлөө ажиллаж байна. Энд та бүхэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллана уу" гэдгийг тэрээр онцолж уриалсан юм.

"ЭТТ" ХК-ийн хувьцаатай иргэд мөн бондтой болох боломжтойг тодотголоо.

Өнөөдрийн цахим хуралд бизнесийн 80 гаруй төлөөлөл оролцож "ЭТТ Бонд"-ын талаар мэдээлэл авав. Тус бондын захиалгын 80 гаруй хувийг борлуулаад байгаа талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвл... Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний...
Top