x

Хүний эрхийн мэдлэг олгох сургалтыг бодит жишээнд тулгуурлана гэв

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөлтэй уулзаж, хүний эрхийг хангах, хамгаалах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр 2022 онд хамтран ажиллах талаараа ярилцлаа.

Энэ онд Комиссын зүгээс жагсаал цуглааны үеийн хууль сахиулах ажиллагаа ба хүний эрх, бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлэх цагдаагийн албан хаагчдад зориулсан удирдамж гарын авлага боловсруулах, мөрдөн шалгах, мэдээлэл цуглуулахад үр нөлөөтэй ярилцлага хийх /Мендезийн зарчим/-ыг нэвтрүүлэх, хууль сахиулах байгууллагын удирдах албан тушаалтнууд, шийдвэр гаргагчдад зориулсан хүний эрхийн ойлголт, шийдвэр гаргахдаа хүний эрхийг хангаж хамгаалах, хөдөлмөрийн харилцаатай холбоотой бодит жишээнд тулгуурласан сургалтыг нийслэлд болон бүсчлэн явуулах, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн цагдаагийн алба хаагч нарыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулах зэрэг таван чиглэлд хамтарч ажиллахаар тогтлоо.

Цагдаагийн байгууллагын албан хаагчдад зориулсан сургалтын гарын авлага боловсруулахад тухайн байгууллагын мэргэжлийн мэргэшсэн алба хаагчдын оролцоо, зөвлөгөө, санал чухал болохыг Комиссын гишүүн онцлов.

ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Долгорсүрэн Хүний эрхийн Үндэсний Комисстой олон жил хамтын ажиллагаатай ажиллаж хувь хүний хөгжилд чиглэсэн олон удаагийн сургалтуудыг хамтарч хийсээр ирснийг дурьдаад, цагдаагийн алба хаагчдын харилцаа хандлага, хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэллээ. Мөн тэрээр Комиссоос гаргасан сургалтын хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагын онцлогт нь тохирсон, хүний эрхийн сургалтуудыг хийж хамтарч ажиллахад бэлэн байна гэлээ.

Уулзалтын үр дүнд талууд цагдаагийн албан хаагчдын мэдлэг хандлага, хүний эрхэд суурилсан үйл ажиллагааг явуулах чиглэлээр бодит үр дүн гарна гэж үзэж байна гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссос мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top