x

АТГ-аас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 11:00 цагт АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. 

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбоотойгоор УИХ-аас хяналт тавих ажлын хэсэг байгуулсан билээ. Мөн өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудалтай холбоотойгоор сонсгол хийж, Ерөнхий сайд үүрэг өгсөн байна. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго "Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдсан бөгөөд 2017 онд шинэчлэн батлагдсан хуулийн хүрээнд тус банкнаас гаргаж байгаа нийт зээлийн 60 хувь нь экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хөтөлбөрүүдэд олгогдох ёстой. 

Хөгжлийн банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан байна. Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байна. 

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Хөгжлийн банкнаас танилцуулга хийхдээ шүүх дээр маргаан шийдвэрлэгдэх хугацаа урт, шүүхийн шийдвэр гарсан ч шийдвэр гүйцэтгэл дээр хугацаа алдаж байгаа юм байна. 

Чанаргүй зээлдэгчидтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнд хүрч нэгдүгээр сарын 24-нөөс хойш 8.6 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ. Компаниуд зээлээ эргэн төлөх дээр анхаарлаа хандуулж эхэлсэн байна. 

Нийт 20 зээл буюу 520 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал байгаа. Үүнийг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн. Хөгжлийн банканд Монгол банкнаас тогтмол шалгалт хийж, Засгийн газраас мөн хяналт тавьж байдаг. 

Өнөөдрийн хуралдаанд АТГ-ын дарга оролцож хяналт, шалгалтуудын талаар мэдээлэл өгсөн. Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан байгаа. Энэ дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгааг танилцуулсан. Хөгжлийн банк нь Монгол Улсын хөгжилд шаардлагатай тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд шаардлагатай институт. Тиймээс Засгийн газрын зүгээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг дэмжинэ. Харин зээлээ эргэн төлөхгүй байгаа ААН-үүдтэй хариуцлага тооцно гэсэн байр суурьтай байгаа. Мөн Хөгжлийн банкнаас албан тушаалын давуу байдлаа ашиглан зээл авсан, зээлээ төлөхгүй байгаа, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд хариуцлага тооцох ажлыг хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллана. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг Засгийн газар дэмжинэ" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top