x

Ц.Мөнхцэцэг: Охидод АЦХ үнэгүй олгох төсвийг шийдэхэд 2 тэрбум 200 сая төгрөг шаардлагатай

Сургуулийн охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэсэн асуудал өчигдөрөөс эхлэх цахим сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Зарим хүмүүс уг асуудлыг дэмжиж "Хүн хүйсээ сонгож төрдөггүй, эмэгтэй болж төрснийхөө төлөө эрэгтэй хүнээс илүү зардал гаргах ёсгүй, энэ бол тэгш байдлыг зарчим" хэмээн байр сууриа илэрхийлж байгаа бол зарим иргэд "Төрийн дахин нэг шахаа, хяналт байхгүй, хяналт нь ариун цэврийн хэрэглэл /АЦХ/-ээсээ илүү зардал үүсгэнэ" хэмээн өөр өөрсдийн байр сууриа хэлсээр байна. 

Тэгвэл энэ асуудлыг хөндөж, анх цахим орчинд бичсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тодруулга өгчээ.

Тэрээр "Цахим орчинд наймдугаар ангийн охин АЦХ байхгүйн улмаас ор хөнжлийн даавуугаа хэрэглэсэн, үүнийг мэдсэн дотуур байрны камидат нь гарын хугартал зодсон асуудал үүссэн мэдээлэл цацагдсан байсан. Энэ асуудал дээр эмэгтэй гишүүдийн байр суурь ямар байгаа талаар иргэдийн зүгээс асуусан. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, М.Оюунчимэг болон миний бие өөрсдийн байр сууриа илэрхийлээд явж байгаа. Дэлхий даяар охидын сурч боловсроход сөргөөр нөлөөлдөг нэг том асуудал бол "сарын тэмдэг" байдаг. Ядуу бүс нутагт үүнээс улбаатайгаар олон олон охид сургууль завсардах асуудал үүсдэг. Тухайн хүүхэд хичээл дээр нь "сарын тэмдэг" нь ирэхэд бэлтгэл байхгүйн улмаас "ичих" байдалд ордог. Дэлхий дахинд өсвөр насны охидод зориулан "тампон такс" гэх хөдөлгөөн өрнүүлж олон нийтийн газарт АЦХ байрлуулж эхэлж, энэ үр дүнд хүрч байгаа. Энэ ажил улс орны хөгжлийн түвшнээс үл хамааран өрнөж байна. Монгол улсын хувьд хүний эрхийн шинэ орчин бүрдүүлэх энэ асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байгаа" гэлээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Одоо судалгаа тооцоо хийгдээд эхэлсэн. 2021 оны байдлаар 10-18 насны 220 мянга гаруй өсвөр насны охид байгаа. Энэ охидуудад сард нэг удаа АЦХ олгох төсвийг шийдэхэд 2 тэрбум 200 орчим сая төгрөг шаардлагатай тооцоо гарсан. Хэрэвзээ төсөвд хүндрэлтэй гэж үзэх юм бол эхний ээлжинд хөдөө орон нутгийн отуур байртай сургуулиуд, мөн хотын гэр хорооллын сургуулиудад олгох юм. Төсөвт суулгаад шийдэхэд болохгүй гэсэн асуудал байхгүй.

2020 намар нүхэн жорлонтой 819 сургуулийг орчин үеийн жорлонтой болгох санал, санаачлагыг гаргаад Эрдэнэт үйлдвэр дэмжин ажиллаж байгаа. Энэ ажил хурдацтай яваад нүхэн жорлонгийн асуудал шийдэгдээд явчих юм бол, дараагийн ээлжинд охидын эрүүл мэндийн төлөө улсын түвшинд шийдэх боломжтой гэж үзэж байгаа" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top