x

Нэмэгдсэн тэтгэврийн хасагдсан чанар

Сар шинийн өмнө УИХ ээлжит бусаар хуралдаж,  2022 оны төсөвт тодотгол хийв. Төсвийн тодотголоор ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоод үүнд зориулж 637 тэрбум төгрөгийн санхүүжилт баталжлаа. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс

-197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр

-72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр

-200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн мэдэгдсэнээр дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрсэн байна.

Хэрвээ төсөвт нэмэгдсэн 637 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагч нартаа хуваавал нэг хүнд жилд сая 360 мянган төгрөг ногдож байна. Сард ойролцоогоор 120 мянган төгрөг. Өөрөөр хэлбэл тэтгэврийн нэмэгдлийн дундаж хэмжээ. Үндсэн тэтгэврийн хэмжээнээс шалтгаалж нэмэгдлийн хэмжээ дээш, доош хэлбэлзэнэ гэсэн үг.

2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг 458.7 мянган иргэний  271 мянга нь тэтгэврийн доод хэмжээгээр /бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350.000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300.000төгрөг/ тэтгэвэр авч байв. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400.000 болгож нэмэгдүүлсэн гэвэл тэтгэврийн нэмэгдлийн талаас илүү хувь нь тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулагдсан байна. Өмнөх Засгийн газруудын хувьд тэтгэврийн доод хэмжээг нэмэх бүртээ нийт тэтгэврийг шатлан нэмэгдүүлдэг байсан ч энэ удаад арай өөр байлаа. Тэтгэврийн дундаж 29,7 хувиар нэмэгдэж, 548 мянган төгрөгт хүрсэн гэж байгаа ч тэр нь дундаж хэсэгтээ үр нөлөөтэй болсонгүй ээ гэсэн үг.

Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа УИХ-ын чуулган дээр гишүүдийн асуултад хариулснаас харж болно.

-350 мянган төгрөгийн тэтгэвэр хэд болж нэмэгдэх вэ?

-500 мянга.

-440 мянган төгрөгийн тэтгэвэр хэд болох вэ?

-500 мянга.

-Тэгвэл 500 мянган төгрөгийн тэтгэвэр?

-575 мянга...

Нэг ёсондоо Засгийн газарт тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх нь чухал байснаас хэнийхийг нь хэдэн хувиар нэмэх вэ гэдэг дээр ямар ч бодлого, тооцоолол байсангүй. 500 мянгаас дээш тэтгэвэртэй бүх хүмүүсийг “инфляцитай уялдуулсан” гээд 15 хувиар нэмсэнээс 500 мянган төгрөгийн тэтгэвэр 75 мянгаар, сая 500 мянгын тэтгэвэр 225 мянгаар, хоёр сая 500 мянгын тэтгэвэр 375 мянгаар нэмэгджээ. Ихэд нь ихийг, багад нь багыг гэдэг зарчмаар явчихсан. Үүнээс өмнөх бүхий л Засгийн газрууд тэтгэврийн дээд, доод хэмжээг аль болох ойртуулах, орлогын ялгааг бууруулах бодлого барьж байснаас улам холдуудах бодлого барьж байсан удаагүй.

Жишээ нь, сүүлийн нэмэгдлээр тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянгын тэтгэвэртэй байсан иргэн 43 хувийн нэмэгдлээр 500.000 төгрөгийн тэтгэвэр авч байхад тэтгэврийн дундажаас арай илүү буюу 440.000 төгрөгийн тэтгэвэртэй байсан хүний тэтгэвэр 13 хувиар нэмэгдээд тэтгэврийн доод хэмжээ рүү шууд гулсчихлаа. Үүнийг л  чанарын хорогдол гээд байгаа юм. Нөгөө талаар ялгаварлал ч гэж болно. Тийм учраас иргэдийн дунд “Ажил хийсний ялгаа алга. Хийгээгүй нь дээр юм байна” гэсэн гомдол, шүүмжлэл яваад байгаа хэрэг.

Тийм учраас өмнөх Засгийн газрууд тэтгэврийн дээд, доод хэмжээг аль болох ойртуулахын тулд тэтгэврийг нэмэхдээ доод тэтгэврийг 20 хувиар нэмсэн бол дундаж тэтгэврээ 10 хувь, дээд тэтгэврээ 5 хувь гэх мэт шаталсан хэлбэрээр нэмэгдүүлдэг, НДШ төлсөн хүмүүсээ аль болох хохироохгүй байх бодлого барьдаг байлаа. Харин энэ Засгийн газрын хувьд тэтгэврийг хавтгайруулан нэмсэн, хавтгайруулан тэгшитгэсэн нь тэтгэвэр авагчдын дунд дахиад л тэгш бус байдлыг үүсгэв. Дутуу харсан, дутуу бодсон, сэтгэлийн хөдөлгөөнөөр тооцоо судалгаагүй хийсэн үйлдэл болгон ийм үр дүнд хүргэдэг.

Ядаж л бүрэн тэтгэврийн доод хэмжээг 43 хувиар нэмсэн хэрнээ тэтгэврийн дунджаас арай илүү буюу 440 мянган төгрөгийн тэтгэврийг 13,6 хувиар нэмжээ. Гэтэл түүнээс арай илүү буюу 500 мянгаас дээш тэтгэврийг 15 хувиар нэмсэн байх жишээтэй. Энд ямар нэг логик, эрэмбэ дараалал, учир шалтгаан байна уу?

Тэтгэвэр нэмэгдсэний дараа "Ерөнхийлөгч санаачилсан юм шүү" гэдэг пиар баахан явсан. Уг нь бол Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгох тухай хуулийн төсөл аль хоёр жилийн өмнө /2020 оны нэгдүгээр сард/ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад өргөн баригдсан төсөл шүү дээ. Өргөн баригдсанаас хойш бүхэл бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад УИХ, Засгийн газар яг юу бодож боловсруулсан юм бэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Цэрэндаваа (172.69.45.132)
    Бусдын зургийг зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд өөр мэдээллийн гарчиг өгч оруулсан танай хамт олон манай сумын иргэдийн нэр төрд халдлаа. Энэ асуудлаа албан ёсоор шийдэж өгнө үү
    2022 оны 02 сарын 10 | Хариулах
    • Admin
      Сайн байна уу. Та холбоо барих дугаараа үлдээнэ үү. Бид албан ёсоор тайлбар залруулга явуулья. Зургийг солив.
      2022 оны 02 сарын 10
  • Зочин (172.70.92.166)
    Доромжлол гэж үзэж байна.
    2022 оны 02 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо 2 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно 8 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан 13 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 16 цаг 3 мин ЭМГЭНЭЛ 16 цаг 12 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 16 цаг 12 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 16 цаг 13 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 16 цаг 14 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 16 цаг 15 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 16 цаг 16 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 16 цаг 17 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 19 цаг 42 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 19 цаг 44 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 19 цаг 44 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 19 цаг 45 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 19 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 19 цаг 49 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 21 цаг 41 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 21 цаг 45 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 21 цаг 46 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л... Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top