x

ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн туршлагыг нутагшуулах судалгааны ажил үргэлжилж байна

БОАЖЯ-ны дэргэд агаарын бохирдлын асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээний шийдлийг олох Эрдэмтэн, судлаачдын зөвлөл байгуулагдсан.

Тус зөвлөл БОАЖЯ, ЭХЯ болон бусад газрууд хамтран энэ чиглэлд хэрхэн ажиллаж болох талаар судалж, танилцуулга хийх учиртай. Тэгвэл Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо хоёрдугаар сарын 4-нд Эрдэмтдийн зөвлөлтэй товлосон хоёр дахь удаагийн уулзалтаа хийжээ.  

Энэ үеэр Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул, ШУТИС-ийн зөвлөх, доктор, профессор Д.Баяр, Мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Л.Гэндэнсүрэн, Хүнд аж үйлдвэрийн инженерүүдийн холбооны тэргүүн Ц.Бээжин, “Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Т.Болдбаатар, Техникийн ухааны доктор, зөвлөх инженер И.Эрдэнэбаатар нарын эрдэмтэд сайжруулсан шахмал түлшний чанар, технологийг сайжруулах асуудлын хүрээнд үндсэн гурван чиглэлээр төлөвлөгөө гаргаж ажиллах саналаа танилцууллаа.

  • Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшний түүхийн эдийн технологи, үйлдвэрлэл, техник, тоноглол шийдлийг сайжруулах,
  • Хоёрдугаарт тээвэрлэлт, түгээлтийн үр дүнтэй хувилбарыг сонгох,
  • Гуравдугаарт олон улсын сайн туршлага, технологийг судалж, нутагшуулах ажлыг хийх шаардлагатайг эрдэмтэд онцолж байлаа.

Эрдэмтдийн хувьд сайжруулсан түлштэй холбоотой асуудлыг тал бүрээс нь сайтар судалсны үндсэн дээр хөгжүүлж, цогцоор нь сайжруулах шаардлагатай байгааг дурджээ.

БНХАУ, ОХУ, Герман, Франц, Польш, Англи, Солонгос, Испани, Турк зэрэг улс орнуудын шахмал түлшний түүхий эд, технологи, стандарт, үнэ, хэлбэр, хэмжээний талаар хийсэн харьцуулсан судалгааг эрдэмтэд хийжээ.

“Нийт есөн улс орны шахмал түлшний үйлдвэрийг судлахад хамгийн боломжит хийгээд чанартай үйлдвэрлэл нь ХБНГУ-ын үйлдвэр байна. 

Таван толгой түлш компани жилд 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, Улаанбаатар хотын 220 мянган гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж, байгууллагыг түлшээр хангах үүрэг хүлээдэг. Харин Герман улсын сайжруулсан түлшний үйлдвэр жилд 1.5 сая тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэрлэлийн техник тоноглол, хадгалалт, түгээлт зэргийг нэг дор цогц байдлаар шийдсэн гээд олон давуу талыг харж болно. 

Тиймээс ХБНГУ-ын шахмал түлшний үйлдвэрийн туршлагыг эх орондоо нутагшуулах судалгааны ажил үргэлжилж байна” гэсэн юм.

Мөн харьцуулсан судалгааны талаар хэлсэн үгэндээ “Хятад улсын техник хэдий хямд үнэтэй ч насжилт бага, чанар тааруухан. Харин Герман технологи өндөр үнэтэй ч 50-60 жил яригдах чанар, насжилттай байгаа юм. Тиймээс “Харамч хүн хоёр дахин төлдөг” гэдэг шиг хямд үнэтэй, чанар муутайг нь бус сайн судалж, чанар сайтайг нутагшуулах нь зөв гэж үзэж байна. 

Үүнээс гадна манай улсад олдоц сайтай материал буюу байгаль орчинд ээлтэй, эко шахмал түлш үйлдвэрлэж болох өтөг бууц, аргал, хомоол, нүүрсний дээжийг Герман улс руу судалгаанд зориулж явуулсан. Судалгаанаас харахад, мод ихтэй бус нутагт амьдарч буй нэг өрх 5 тонн орчим модыг зөвхөн галлагаанд ашиглаж байна. Иймд түлшний модонд тавих хяналтыг сайжруулах, иргэдэд түлшний сонголтыг бий болгох зайлшгүй шаардлагатай” хэмээн ярьж байлаа.

Хуралдааны төгсгөлд сайжруулсан шахмал түлштэй холбоотой иргэдээс ирж байгаа гомдол саналд Эрдэмтдийн зөвлөл дүн шинжилгээ хийж, хэд хэдэн чиглэлээр судалгааны ажлыг дахин хийж, хоёрдугаар сарын 10-ны өдөр танилцуулах үүрэг хүлээжээ. Тодруулбал,

  • Герман Улсын шахмал түлшний үйлдвэртэй хамтран ажиллах, технологийн гэрээ, хэлэлцээр, санал боловсруулалтыг  доктор Д.Баяр,
  • Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр, техник сайжруулалтын ТЭЗҮ-ийг тус үйлдвэрийн технологич Т.Болдбаатар, Л.Гэндэнсүрэн,
  • Үйлдвэрлэсэн шахмал түлшний хадгалах стандарт, горимтой холбоотой асуудлыг Ц.Бээжин нар хариуцаж,
  • Шахмал түлшний зуух, зуухны сайжруулалт, техникийн тодорхойлолт бий болгох гэсэн дээрх саналуудыг үндэслэн БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Эрчим хүчний хөгжлийн төвтэй хамтран ажиллахаар боллоо.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 30 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 48 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 8 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 9 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 14 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 41 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 1 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top