x

Ө.Батбаяр: 2023 он гэхэд Монгол, АНУ хооронд эхний нислэгээ үйлдэхээр зорилт тавин ажиллаж байна

Монгол улс АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс ИНЕГ-т мэдээлэл солилцох уулзалт, хурлыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.

Хурлаар хоёр улсын Агаарын харилцаа тогтоох, Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах үйл явц, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа, Тээврийн аюулгүй байдлын агентлагаас шууд нислэгтэй болоход бусад улсад тавьдаг шаардлага, бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Мөн “МИАТ” ХК-иас Монгол-АНУ хооронд шууд нислэг үйлдэх, тухайн чиглэлийн агаарын хөлөг сонголтын талаар танилцууллаа.

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Энэхүү нислэг нээлттэй болсноор манай улсын Иргэний Нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны дэвшил гарна. Мөн АНУ-ыг зорих, тус улсаас Монгол улсыг зорих иргэдийн хувьд цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд хэмнэлт болох давуу талтай” гэв.

Монгол улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр “Хоёр улсын хооронд шууд нислэг нээх цаг хугацаа болоод нөхцөл боломж нээлттэй болсон. Энэ ажлыг шуурхайлахын тулд АНУ-ын талтай уулзалтуудыг хийж, хэлэлцээр шат шатандаа нааштайгаар өрнөж байгаа. Бид 2023 он гэхэд эхний нислэгээ үйлдэхээр зорилт тавин ажиллаж байна” гэлээ.

Харин “МИАТ” ТӨХК-ны гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир “Монгол улс АНУ-ын хооронд шууд нислэг хийх нь эдийн засгийн болоод хоёр улсын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдолтой үйл явдал болно” гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн хуралд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, ИНЕГ-ын АТБЗГ-ын дарга Г.Батбаяр, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны Ерөнхий менежер Г.Амарцэцэг, “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, “МИАТ” ТӨХК-ийн Нислэг үйлдвэрлэлийн зохицуулалт, инженерингийн хэлтсийн дарга Э.Гантулга, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын Агаарын харилцааны тасгийн дарга Д.Түвшинбаяр болон бусад мэргэжилтнүүд оролцсоноос гадна, Монгол улсаас АНУ-д суугаа Элчин Сайд Ө.Батбаяр, Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн Б.Нямдаваа зэрэг албаны хүмүүс онлайнаар оролцож санал бодлоо хуваалцсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 29 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 38 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 47 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 7 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 8 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 13 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 40 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 14 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 0 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top