x

МУГЖ, дуучин Т.Ариунаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчийн үүргээ албан ёсоор дуусгав

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаагийн  тус сантай байгуулсан гэрээ дуусгавар болж, Элчийн үүргээ ийнхүү дуусгаж байна.

Дуучин Т.Ариунаа 2001 онд НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элчээр томилогдсон бөгөөд энэ хугацаанд тус сантай хамтран хүүхдийн олон асуудлаар нөлөөллийн ажил хийж байсан. Тухайлбал, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд аж төрөх, хөгжих, хамгаалуулах эрхийг хангах хэд хэдэн кампанит ажлуудад оролцож байсан. Тэр дундаа Хүүхдэд ээлтэй аймаг нэртэй хөдөлгөөнийг Хэнтий аймагт эхлүүлж байв.

2002 онд НҮБ-ын Тусгай чуулган хүүхдийн эрхийн асуудлаар болсонтой холбогдуулан “Хүүхдийн төлөө за гэж хэлье” нэртэй дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн өрнөж, тус хөдөлгөөнд Монгол Улс нэгдэж, “Хүүхдийн төлөө за гэж хэлье” кампанит ажлын нээлтийг үндэсний хэмжээнд хийж байсан түүхтэй. Чухам энэ арга хэмжээнд зориулж Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатарын үг, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ая зохиогч Л.Балхжавын аялгуу “Нарны хаан хүүхэд” дууг НҮБ-ын Хүүхдийн Сангийн элч дуучин Ариунаа дуулж, олны хүртээл болгож байсан билээ.

Тэрээр АНУ-ын Нью-Йорк хотноо хүүхдийн эрхийн асуудлаар болсон НҮБ-ын тусгай чуулганд зориулсан гала тоглолт дээр “Нарны хаан хүүхэд” дуугаа дуулж байсан юм.

Жил бүр НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрхлэн гаргадаг “Дэлхийн хүүхдийн аж байдал” томоохон судалгааны тайлангийн Монгол дахь нээлтийн арга хэмжээнд оролцож, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалж байв.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагаанаас шалтгаалан хэсэг хугацаанд завсарласны дараа дуучин Т.Ариунаа 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Сантай харилцаагаа албан ёсоор шинэ шатанд гарган үргэлжлүүлэхээр болж, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Ингэхдээ тус сангийн хүсэлтээр нярай хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа нярайн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг дэмжин ажилласан.

Энэ хүрээнд “Анхны тэврэлт” мэдээлэл харилцааны аянд оролцож байснаас гадна Налайх дүүрэгт болсон дутуу төрөлтөөс сэргийлэх дэлхийн өдөрт зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцож, Монголд нярайн эндэгдлийг бууруулахын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийлж байсан билээ.

2019 онд тус сангаас ЦЕГ-тай хамтран зохион байгуулсан “Зөв тусгал” хүүхэд хамгааллын үндэсний аянд нэгдэж, ая дуугаа өргөж байсан. Мөн тус сангийн 70 жилийн ойн арга хэмжээ болон бусад тэмдэглэлт арга хэмжээнүүдэд оролцож байсан юм.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан “Бидний ажлыг өнгөрсөн хугацаанд байнга дэмжин ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулж байсан дуучин Т.Ариунаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үе үеийн удирдлага, хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Хувь хүн, эх хүн, уран бүтээлчийн хувиар Монголын хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө дуу хоолойгоо цаашид ч өргөсөөр байх болно гэдэгт итгэж байна” хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top