x

Улаанбаатар хотын хөгжилд дэвшил авчирсан сайхан жил байхыг билгэдэн ерөөе!

Хотын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.


Монгол эх орныхоо, Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж ирсэн ахмад буурлууд, тэдний түүхийг үргэлжлүүлэн бичиж байгаа идэр залуус, хүүхэд, багачууд та бүхэндээ XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй үхэр жил Улаанбаатар хотын иргэд бидэнд ээл, өгөөжөө хайрласан дэлгэр сайхан жил байлаа. Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа дагалдах 19 хууль, тогтоолын хамт шинэчлэн баталсан нь эрх зүйн шинэчлэлийн эх үндэс төдийгүй Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г улаанбаатарчуудынхаа санал, хүсэлтэд тулгуурлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлэн болоод байна. Энэ бүхнийг боловсруулахдаа 30 мянга гаруй нийслэлчүүдийн саналыг авч,  нэн тэргүүнд шийдвэрлэх хотын асуудал бэрхшээлийг иргэдийнхээ хүсэлтэд тулгуурлан эрэмбэлж, тодорхойлсон билээ. Иргэд идэвхтэй, оролцоотой байна гэдэг хүсэл зорилго нэгдмэл байгаагийн илэрхийлэл юм. Мөн Улаанбаатар хотын дүрэм, хотын стандартын баримт бичгүүдийг  боловсруулах шатандаа явж байна.

2021 он, төмөр үхэр жил Улаанбаатар хотын хувьд шинэ эргэлтийн он жил байлаа. Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болов. Энэ бол хотын хөгжлийг дэмжсэн түүхэн шийдвэр төдийгүй эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээлээ шийдвэрлэх санхүүгийн бодит дэмжлэг. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулж, нийслэл төдийгүй орон нутгаас сонгогдсон 26 гишүүн нам үл харгалзан нэгдэж, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжиж эхлээд байна.

Мөн Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийн зургийг зурж, цахим шинэчлэлийг эрчимжүүлж, 2022 оны босгон дээр хүнд суртлын үүр уурхай болох 74 зөвшөөрлийг цуцаллаа. Ингэснээр хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжийг иргэд, аж ахуйн нэгж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд нээж өгсөн. Энэхүү шийдвэр цар тахлын дараах их сэргэлтийн бодлогод нийслэлийн зүгээс оруулж буй хувь нэмэр, иргэдэд дэмжлэг болох учиртай юм. Нийслэлийн удирдлагын баг бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарч, хөдөлмөрлөсөн хүнийг, хөдөлмөр  эрхлэлтийг дэмжсээр байх болно.

Угтан золгож буй Сайжруулагч хэмээх усан бар жил Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулан, нэг төвт хотоос олон төвт метрополис тийш чиглэх их ажлын гарааны жил, их бүтээн байгуулалтын эхлэл он байх болно. Бид түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах чиглэлээр  эрчимтэй ажиллаж, иргэн төвтэй хотыг цогцлоохын төлөө хичээнгүйлэн зүтгэнэ.

Сайжруулагч хэмээх усан бар жилд төр маань түвшин, түмэн олон минь амар амгалан байж, нийслэл Улаанбаатар хотын хөгжилд дэвшил авчирсан сайхан жил байхыг билгэдэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Иргэн бүрд ээлтэй их хотын хөгжлийг хамтдаа бүтээцгээе!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top