x

Michel&Amazonka компани Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамцаас уучлалт гуйв

Бээжингийн өвлийн олимпыг зорьсон Монголын тамирчид тосгондоо төвхнөж, өнөөдрөөс бэлтгэлдээ ороод байна.

Хоёр хоногийн өмнө Монголын баг тамирчдын хүлээн авсан Олимпын хувцас дээр бичигдсэн MONGOLIA нэрний "G" үсэг "C" гэж буруу байгаа зураг цахим сүлжээгээр тарсан. Тухайн үед улсын нэрийг буруу бичсэн байсан гэх асуудалд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц өртсөн билээ. Тэрээр анхны буюу туршилтын загварыг өмссөн байсан аж.

Гэвч энэ асуудал олон нийтийн сүлжээнд хурц сэдэв болж, шүүлжлэл дагуулсан юм. 

Тэгвэл өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчдын хувцас хэрэглэлийг хариуцан ажилласан Michel&Amazonka компаниас дахин уучлалт хүсч, мэдэгдэл гаргалаа.


"УУЧЛАЛ ХҮСЭХ НЬ

Өвлийн олимпын хувцас хэрэглэлд парад дээл, бүс, гутал, малгай, куртка, цасны өмд, спорт гутал, ноосон цамц, ороолт, малгай, бээлий, оймс, үүргэвч, цүнх, чемодан, ханцуйтай болон ханцуйгүй футболк, комбинзон, үслэг малгай, хуруугүй бээлий, биеийн тамирын хослол, маск зэрэг 22 төрлийн бүтээгдэхүүний загвар дээр ажилласан. Үүнээс өвлийн олимпод хувцас хэрэглэлийн загварыг 13 бүрдэл хэсэгтэй сет болгон сонгон баталсан.

Загварын судалгаа зургуудаа гаргаад Зуны олимпын зарим элементүүдийг авч гар зургуудыг эхлээд гаргасан. Эцсийн загваруудыг гаргахад Зуны олимпод хэрэглэсэн өнгөөрөө дагнах буюу далбааны өнгө дээрээ тогтохоор шийдвэрлэсэн. Та бүхэнд эхний гар зургууд буюу өнгийг харуулж байна. Мөн өмнөх өнгөөр өөрчилж зурсан зургуудийг орууллаа.

Цаашид өнгөөрөө дагнах байдлаар өмнөх өнгөнүүдээ авч үлдэх болсон нь Dior загварын хувцастай ижил төстэй харагдуулж байгаад бид уучлал хүсч байна. Бидний алдаа!!!

Зуны олимпын ёслолын хувцас болох оргил загварын оргилыг төлөөлүүлсэн гурвалжин дүрсийг ноосон цамцанд оруулж доор нь MONGOLIA нэрээ Зуны олимпод хэрэглэсэн фонтын дагуу оруулсан нь нэхмэл бүтээгдэхүүн дээр C мэт харагдаж байгааг Монголын Үндэсний Олимпын Хорооноос анхааруулж буцаан авч засварласан. Хугацаа шахуу байсан тул Төрийн далбаа гардуулах ёслолд өмссөн нь олны шүүмлэлийг дагуулж Ц.Шаравжамц таньд хүндрэл учруулсанд уучлал хүсч байна" гэсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top