x

"Зайлшгүй тохиолдолд золгуут хийх үедээ хүүхэд багачуудыг үнсэхгүй байх хэрэгтэй"

Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллана

Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй. Баярын өдрүүдэд цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

НЭМГ-ын Зонхилон тохиолдох халдварт өвчний тандалт, зоонозын халдвар хариуцсан мэргэжилтэн Г.Дашдаваа Цагаан сарын баярын өдрүүдэд халдвараас сэргийлэх талаар ийн зөвлөмж өгч байна.

Тэрээр "Гэр бүлийн хүрээнд Цагаан сараа тэмдэглэн өнгөрүүлье гэсэн уриалга их ач холбогдолтой. Нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт ч коронавиурсийн омикрон хувилбарын халдварын тархац их байна. Иймд Цагаан сарын үед халдварыг олон нийтийн дунд тархаахгүй, урьдчилан сэргийлэхийн тулд халуун ам бүлээрээ Цагаан сарыг тэмдэглэх нь хамгийн зөв шийдэл. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, 65-аас дээш насны ахмадууд болон  архаг, хууч өвчтэй хүмүүст халдварын эрсдэл өндөр байна.

Цагаан сарын үед айлд зочлохдоо настай хүмүүстэй эхэлж золгодог. Настай хүн халдвар авах эрсдэл өндөртэй байдаг гэдгийг бүү мартаарай. Түүнчлэн айлд зочлохгүй, зочлохоор явсан ч хүүхдүүдээ дагуулахгүй байхыг уриалмаар байна. Харин зайлшгүй тохиолдолд золгуут хийх үедээ хүүхэд багачуудыг үнсэхгүй байх хэрэгтэй.

Мөн халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмээ сайн барих, бага насны хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх нь чухал. Цагаан сарын өдрүүдэд тандалтын баг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажиллаж байгаа. Тиймээс халдварын шинж тэмдэг илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвийн утсанд хандаж зөвлөгөө авч болно. Мөн дархлаажуулалтын цэгүүд дүүрэг бүрд ажиллаж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 32 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 50 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 10 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 11 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 16 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 43 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 3 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top