x

Уул овоонд олноороо гарахгүй байхыг уриалж байна

Коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотойгоор Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд биш, гэртээ тэмдэглэхийг уриалж буй. Баярын өдрүүдэд цагдаа, онцгой, эрүүл мэндийн байгууллага, ямар зохион байгуулалтаар хэрхэн ажиллах болон иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараах мэдээллийг бэлтгэлээ.

Цагаан сараар цагдаагийн албан хаагчид хэв журам сахиулах чиглэлээр хэрхэн ажиллах талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хурандаа Л.Амармөрөн дараах сэрэмжлүүлгийг өгч байна.

Тэрээр "Цагаан сарын баярыг элдэв эрсдэл, осол хэрэггүй, амгалан тайван тэмдэглэн өнгөрүүлэхэд цагдаагийн байгууллагаас анхааран ажиллаж байна. Иргэд Богдхан уулын ам, энгэрүүд, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан ууланд гарч шинийн 1-ний нар харах гэж олноороо зорин очдог. Тиймээс цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг барьж олон хүн нэг дор бөөгнөрүүлэхгүйн тулд хотын ойролцоох уул овоо орчимд эргүүлд гарч байгаа.

Энэ жилийн хувьд Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ. Ингэхдээ хүүхдийн дэргэд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг мөн сануулахад илүүдэхгүй. Энэ нь хүүхдийн эсрэг зөрчилд тооцогддог бөгөөд 300 мянган төгрөгөөр торгох заалттай байдаг. Аль болох архи хэрэглэхгүйгээр баярлаж сурах, цаашид зуршил болгохыг уриалж байна.

Олон хоног амарч байгаатай холбоотойгоор иргэд хөдөө, орон нутаг руу явцгаадаг. Ингэхдээ гэр орныхоо аюулгүй байдал, хаалга, цоожныхоо бэхэлгээг сайтар шалгаагүйгээс болж орон байрны хулгайд эд зүйлсээ алдаж, хохирох тохиолдол урьд өмнө нь олонтаа гарч байсан. Мөн аж ахуйн нэгж байгууллагууд эзэнгүйддэг. Харуул, хамгаалалтын ажилтнууд ажлын байраа орхиж, айл хэсэх, архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө алдагдах нь бий. Гэрээс гарахдаа зул асааж, арц хүж уугиулж орхидог эрсдэл мэр сэр гарч байсан. Энэ бүхэнд онцгойлон анхаарч, айл хөрш, зэргэлдээ айлдаа захих, цоож цуургаа бөхлөх, байгууллагууд эргүүл жижүүр ажиллуулахад анхаараарай.

Баярын үеэр эрс нэмэгддэг нэгэн зөрчил бол архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих юм. Багахан балгасан, айраг л уусан гэдэг жолооч олон байдаг. Архи, согтууруулах ундааг зайлшгүй байдлаар хэрэглэсэн бол, багахан амссан байлаа ч дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлж занших нь зөв юм.

Хөдөө орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг онцгойлон сануулъя. Хүүхдийг  зориулалтын суудалд суулган, хамгааалах бүс хэрэглэн зорчих, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсож, алсын замд гарч байгаарай.

Битүүний өдөр болон Сар шинийн өдрүүдэд хүмүүс хурал ном даган баясах, засал хийлгэх зорилгоор гандан хийдийг зорьдог. Олон хүн бужигнасан тийм л үед халаасны хулгайн гэмт хэрэг өсдөг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд зах, худалдааны төвд халаасны хулгайн дуудлага нэмэгдэж, өдөрт 18 хэрэг бүртгэгдсэн. Тиймээс иргэд хулгайн гэмт хэргээс сэргийлж, аль болох гэрээсээ цахим хэлбэрээр хурал номоо хуруулж, заслаа хийлгэх нь зөв юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top