x

200 мянган ахмадын тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай тогтоол баталлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийв.

А.Ариунзаяа:

-"Монгол Улсын Засгийн газрын зүгээс 2022 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 63 дугаар тоот тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоол нь,

-Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар тус тус нэмэгдүүлэх

-НДС-гаас авч байгаа тэтгэврүүдийг буюу бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400 мянгад хүргэх зорилготой.

Сангийн сайд болон ХНХ-ын сайдад тогтоол гарсан даруйд тэтгэврийг олгох үүрэг даалгавар өгсөн. Инфляцийн түвшинтэй уялдуулаад 15 хувь нэмэгдүүлж байгаа.

2021 оны арванхоёрдугаар сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 271 мянган иргэн тэтгэврийн доод хэмжээгээр авч байна.

УИХ-аар төсвийн тодотголоо өчигдөр батлуулсан. 637 орчим тэрбум төгрөг тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай болж байгаа юм. 

  • 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр
  • 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр
  • 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.

Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж, 548.4 мянган төгрөгт хүрч байна.

Мөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа 469 мянган иргэний хувьд энэхүү нэмэгдэл үйлчилнэ. Тухайлбал, 

  • Өндөр настны 
  • Тэжээгчээ алдсаны 
  • Цэргийн тэтгэвэр 
  • Хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэврийг олгодог. 

Банкуудад нэмэгдсэн дүнгээр жагсаалт олгосон бөгөөд тэтгэвэр иргэдийн дансанд орж байгаа. Банкуудын удирдлагуудтай ярихад 3-4 цагийн дотор шилжүүлгүүд гүйцнэ гэсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 40 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top