x

Нийслэлийн иргэд гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх бололцоог бүрдүүлэх судалгаа хийжээ

Хотын даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичиг, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор энэ оныг “Хотын иргэний жил” болгон зарлах саналыг гаргаад байгаа юм.

Нийслэл Улаанбаатар хотын зүгээс 2022 онд хотын иргэдэд боловсрол олгох, соёлыг төлөвшүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах, эрүүл мэндийг анхаарах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана.

2022 онд зургаан зорилтыг дэвшүүлэн, иргэд олон нийт рүү чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж НЗД-ын зөвлөлийн хурлын үеэр танилцуулсан юм. 

Тодруулбал, “Хотын иргэний мэдлэг боловсрол”, “Хотын иргэний соёл”, “Хотын иргэний орлого”, “Хотын иргэний орчин”, “Хотын иргэний эрүүл мэнд”, “Хотын иргэний аюулгүй байдал” зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Ингэхдээ хоёр сар тутамд нэг зорилтыг хэрэгжүүлэн ажиллахаар тооцоолжээ.

Тухайлбал, нэг болон хоёрдугаар сард “Хотын иргэний мэдлэг боловсрол” зорилтыг хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд  иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр төрийн албан хаагчдын соёлтой харилцааг хэвшүүлэх, төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх чиглэлээр зарим арга хэмжээг зохион байгуулах боломжтой.

Мөн шаардлагатай байршлуудад сургууль, цэцэрлэгийн тоо, хүртээмжийг нэмэгдүүлэн, менежментийг шинэчлэн сайжруулах тухай танилцуулсан юм.

Харин гурав болон дөрөвдүгээр сарыг иргэний соёлын сар болгон зарлаж, автобусны буудлыг тохижуулан, тоог нэмэгдүүлэх, авто зогсоолын менежментийг сайжруулах болон бусад чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулах аж.

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн 1,081 зогсоол байгаа бөгөөд иргэдийн 51 хувь нь автобусаар зорчдог гэсэн судалгаа гарсан. Иймд автобусны зогсоолыг тодорхой стандартын дагуу шинэчлэх шаардлагатай.

Харин авто зогсоолын нэгдсэн системийг бий болгож, стандарт хангасан төрөлжсөн авто зогсоолын тоог нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай судалгааг хийгээд байна.

Тав болон зургаадугаар сард хотын иргэний орлогыг дэмжих чиглэлээр арга хэмжээ зохион байгуулах талаар танилцууллаа. Ингэхдээ гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг хангаж, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх амралт зугаалгын орчныг бүрдүүлэхэд анхаарч байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 31 байршилд хамаарах 12,211 ам метр талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлэхээр шаардлагатай судалгааг хийгээд байгаа аж.

Нийтийн эдэлбэр гудамж, зам, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх орчин нөхцөлийг бий болгосноор хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, иргэний орлогыг нэмэгдүүлэхэд тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж буй. Энэ мэтчилэн хоёр сар тутамд тодорхой зорилтыг дэвшүүлэн, зорилтот арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар танилцууллаа.

Зөвлөлийн хурлын гишүүдийн зүгээс дээрх зорилтуудад нэг бүрчлэн анхаарч, гэр хорооллын бүсийг орхигдуулахгүй байх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулан, дээрх арга хэмжээнүүдэд хамтран ажиллах, уг зорилтот жилийг ирэх онуудад улам сайжруулан, үргэлжлүүлэх саналтай байгаагаа илэрхийлж байлаа.

Ийнхүү  2022 оныг “Хотын иргэний жил” болгон зарлах тухай асуудлыг хэлэлцэн зөвлөлийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 12 цаг 4 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 13 цаг 8 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 13 цаг 13 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 14 цаг 56 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 16 цаг 14 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 21 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 16 цаг 28 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 16 цаг 38 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 16 цаг 45 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 18 цаг 49 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 19 цаг 6 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 20 цаг 21 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 20 цаг 26 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 21 цаг 25 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 21 цаг 28 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 21 цаг 53 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 21 цаг 55 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 21 цаг 58 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 22 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 22 цаг 19 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top