x

Шүүгч Ё.Цогтзанданд сахилгын хэрэг үүсгэжээ

Зургийн эх сурвалж ulsturch.mn

Т.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хэргийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзанданд Шүүхийн сахилгын хороо өнгөрөгч лхагва гаригт сахилгын хэрэг үүсгэжээ. Да.Ганболд нарын өмгөөлөгч Б.Баяраа шүүгч Ё.Цогтзандангийн нэр дээр дахин гомдол гаргасан байна.

Шүүгч Ё.Цогтзандан нь 2020 оны сонгуулийн үеэр УИХ-д нэр дэвшигч Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт /Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байсан/ "гурав хоногийн дотор 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нар барьцааны шаардлагыг хангаж чадаагүйн улмаас “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан” гэх үндэслэлээр цагдан хорьсон билээ. 2020 оны УИХ-ын сонгуулиар зургаан дэвшигч хорих ангиас өрсөлдсөний гурав нь АН, нэг нь МАН-ын гишүүн, хоёр нь бие даагч байв.

Сонгуулийн дараа Да.Ганболд нарын өмгөөлөгч Б.Баяраа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл байдлыг санаатай үүсгэсэн, хууль бусаар цагдан хорьсон” үндэслэлээр шүүгч Ё.Цогтзанданг Шүүхийн сахилгын хороонд өгсөн юм байна. Гэвч шүүхийн сахилгын хороо уг гомдлыг гомдол гаргаснаас жил хагасын дараа буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сард хэлэлцсэн байдаг.

Шүүгч Ё.Цогтзандан өмгөөлөгч Б.Баяраагийн гомдлоор Шүүгчийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа “МАН-ын нэр дэвшигчийг СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүхээс цагдан хорьсон. АН-ын нэр дэвшигч нар гадуур чөлөөтэй яваад байна гэж ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн хэл ам гаргаад байхаар нь цагдан хорьсон” гэсэн байдаг. Гэсэн ч уг гомдлыг шалгасан Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун /шүүгч Ё.Цогтзандангийн багын найз/ “Шүүгч Ё.Цогтзандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг авсан, хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй” гэж дүгнээд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тухай өмнө мэдээлсэн.

Гэвч өмгөөлөгч Б.Баяраа Л.Эрдэнэчулууны гаргасан захирамжийг эсэргүүцэж, дахин гомдол гаргаснаар Шүүхийн сахилгын хороо шүүгч Ё.Цогзанданг сахилгын хэрэг үүсгэсэн байна. Үүгээр зогсохгүй өмгөөлөгчийн зүгээс Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон байна. Нэгэнт байдал иймдээ хүрсэн болохоор дээрх маргаан нэлээдгүй өндөр авч, багагүй хугацаа туулах бололтой.

Харамсалтай нь, хорооны гишүүн Л.Эрдэнэчулууны тэтгэвэрт гарах хугацаа энэ оны гуравдугаар сард юм байна. Тэгэхээр түүнийг чөлөөндөө гарахаас урьтаж хуулийн болон мэргэжлийн хариуцлага хүлээлгэнэ гэдэг эргэлзээтэй болж байна. Магадгүй жил хагас дарсан гомдлоо гэнэт гаргаж ирээд хянасан нь ч гэсэн түүний тэтгэвэртээ гарах болсонтой холбоотой бололтой. Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг дээ.                           

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 39 мин "Хараал хүрсэн хот" 13 цаг 49 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 9 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 10 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 15 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 42 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 2 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top