x

"Улс төрийн нам нь иргэдэд амласан амлалтаа биелүүлэх, түүний үр дүнг дүгнүүлэх ёстой"

Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурал болж Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Хотын дарга Д.Сумъяабазар төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улиран сонгогдлоо.

Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар дахин сонгогдсон Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд ярилцлага өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өнгөрсөн хугацаанд танай багийн мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажил хэр биелэлттэй байсан бэ?

-МАН-ын 100 жилийн ой өнгөрсөн жил тохиосон бөгөөд Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой улс төрийн томоохон эрх баригч байгууллага юм. Цаашид МАН-д шинэчлэл хэрэгтэй. Бид ч ийм бодлогыг баримтлан ажиллаж байгаа. 

2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хороо “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө боловсруулан, иргэдэд танилцуулсан. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, амласан амлалтаа биелүүлэх үүднээс нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нь Засаг даргын мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байна. 

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд, нийслэлээс УИХ-д сонгогдсон 22 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, Засаг даргын орлогч дарга нараас бүтсэн баг энэ сард хэд хэдэн томоохон хурал, зөвлөгөөн хийсэн. Ингэхдээ мөрийн хөтөлбөрийн биелэлт, гүйцэтгэл дээр хяналт тавьж, хагас жил тутам үр дүнгээ тооцож ажиллахаар төлөвлөсөн.

Мөн улирал тутам гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг хэмжих, мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтын биелэлт хэдэн хувьтай байгааг тооцон дүгнэх байдлаар ажиллана.

Улс төрийн нам нь ард түмэнд амласан амлалтаа биелүүлэх, түүний үр дүнг тооцож, иргэдээр дүгнүүлэх ёстой. МАН нь 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд авлигыг бууруулах, хүнд суртлыг багасгах, эдийн засгийг сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон сууцны бодлогыг хөгжүүлэх, инженерийн байгууламжийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, гэр хорооллын тоог багасган, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг маш олон ажлыг төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулсан. Уг Түр хорооны дэмжлэгтэйгээр 2021 оны долдугаар сарын 5-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Ингэснээр Улаанбаатар хотын санхүү, хөрөнгө мөнгөний чадамж нэмэгдэж, бие даасан эдийн засгийн суурьтай болох алхмуудыг хийж эхэллээ.

Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 1-н гэхэд эхлүүлэх тухай Ерөнхий сайдын үүрэг, чиглэлийг биелүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлсэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нийгэмдээ нээлттэй, цахим, ил тод, нээлттэй бодлого явуулдаг нам байх зэрэг суурь зарчмуудыг нийслэлийн намын хороо хэрэгжүүлэн ажиллана.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, сайн үйлсийн аянд нэгдсэн, нийгмийн дуу хоолой болж чаддаг, бусад төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй байж, тэднийг сонсдог нам байхын төлөө эрчимтэй бодлого гаргана. Энэ бол нийгэмд дутагдаж байгаа, нийгмээс шүүмжлэл хүлээж байгаа асуудал.

Ер нь Үндсэн хуулийн суурь зарчмуудыг үйл ажиллагаандаа сайтар суулгаж, намаас гаргасан бодлого, шийдвэр бүх шатандаа хэрэгжих ёстой гэх бодлогыг барих юм. Ингэснээр манай нам цаашид илүү хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн байгууллага болно гэж боддог.

Нийслэлийн МАН шинэчлэлийг байнга хийж явах ёстой. Иргэд, олон нийтэд хаалттай байж болохгүй. Илүү уян хатан, либерал улс төрийн байгууллага байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр бодлогоо тодорхойлж байна.

-Бага хурлын гишүүдийн 99.5 хувь нь танд итгэл хүлээлгэж, намын хорооны даргаар дахин сонголоо. Энэ бол танд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь итгэл хүлээлгэсэнтэй адил юм. Тиймээс ирэх жилүүдэд танай намын хорооноос ямар зорилго, зорилт тавин ажиллах вэ?

-2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа бага хурлын төлөөлөгчдөд танилцуулсан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд байдаг 204 хорооны намын хороо, 534 үүр буюу намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, иргэд олонд бодлого, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, түүгээр дамжуулж иргэдийн санал, бодолд судалгаа хийж, бодлогоо боловсруулан ажиллах юм.

Өөрөөр хэлбэл, манай нам судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой.

Хүүхэд залуучууд, дундаж насныхан маань ямар нийгмийг хүсэж байна, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтаас эхлүүлээд төр захиргааны байгууллага хууль эрх зүйн ямар шинэтгэлийг хүсэж байна, энэ болгонд  судалгаа авч, түүнд суурилан бодлогоо тодорхойлдог.

Нөгөөтээгүүр, МАН-ын дүрмийн өөрчлөлтөд  хариуцлага тооцох тогтолцоог чухалчлан үзсэн. Энэхүү тогтолцоог намын удирдах дээд түвшинд төдийгүй дунд шатны, тодруулбал, аймаг, нийслэлийн намын байгууллага, анхан шатны буюу сум, дүүрэг, хорооны намын байгууллагын ажиллагаанд тусгал болгож, бодлогоо чиглүүлж ажиллах юм.

Түүнчлэн 100 жилийн түүхтэй манай нам хоёр хуваагдсан гашуун туршлага бий.  МАН бол зовж, хэлмэгдэж үзсэн, алдаж үзсэн улс төрийн байгууллага. Залуу үеийн төлөөллийн хурд, мэдрэмжтэй шийдвэрийн хүчээр хоёр тусдаа явсан улс төрийн хүчин нэгдсэн нь түүхэн үйл явдал боллоо. Нэг цул улс төрийн байгууллага болж байгаад би хувьдаа талархалтай бөгөөд хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэхүү нэгдэл цаашдаа улс орны хөгжилд ч үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Нийслэлийн МАН-ын хорооноос  2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил”  болгон зарлаж байна. Мөн энэ оныг нийслэлийн удирдлагын багаас “Хотын иргэний жил” болгон зарласан. Эрх барьж буй намын хувьд  анхан шатны нэгж, байгууллагад онцгой анхаарч, эгэл жирийн гишүүдийн тэгш оролцоог хангах үүднээс дээрх зорилтыг дэвшүүлсэн.

Манай нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн тоо 66,758 болоод байна. Гишүүдээ хөгжүүлэх үүднээс дүүрэг бүрд Хүний хөгжлийн төв байгуулна. Залуус, дунд үе, ахмадуудад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

Дэлхий нийтийн хэл болох англи хэлийг судлах нь тухайн хүний үнэлэмж, үнэлгээг хэд дахин нэмэгдүүлдэг. Тиймээс энэ чиглэлд анхаарна. Мөн харилцааны сургалтууд, хөгжүүлэлтийн бодлогыг дүүрэг, хорооны намын байгууллагуудыг түшиглэн явуулна.

-УИХ-аас батлан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ. Хууль дагалдаж гарах дүрэм, стандартын өөрчлөлтийн давуу тал, үр дүн нь юу вэ?

-Ерээд оны нийгмийн өөрчлөлтөөс хойш нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн чадамж дордсон. Нэгжийн хуулийн дагуу нийслэл хот аймгийн түвшинд тооцогдож байсны дээр төсөв бүрдүүлэгч нэг хэсэг болж, гаднын хөрөнгө оруулалт татах боломж, бололцоо хомс байсан.

Үе үеийн Хотын дарга нар хотоо хөгжүүлэхийн төлөө ажилладаг байсан нь мэдээж. Иргэдээ соёлтой болгох, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, зөв төлөвлөлт хийхэд бодлогоо чиглүүлж сууна, бид өнөөдөр. Асар олон ажил Улаанбаатар хотод хүлээлт үүсгээд байна. 27 жилийн хугацаанд УИХ-ын босго давж чадаагүй хуулийг бид шинэчлэн баталж чадлаа.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болоод Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн хүчээр нийслэлийн эрх зүйн байдал эрс дээшилсэн. Энэхүү хууль батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын зүгээс хөрөнгө оруулалт татах ажлууд эхлээд байна.

Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэхчлэн олон улсад нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийж байна. Хотод хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр асар их хэрэгтэй байна.

Дулаан хангамжийн шугам сүлжээний 86 хувь нь хуучирч муудсан. Мөн түгжрэл, цахилгаан хангамж, орон сууцны хангамж, ногоон байгууламж, иргэний аюулгүй байдлыг хангах асуудлууд шийдэл хүлээж байна. Энэ бүхнийг шийдэхэд эрх зүйд суурилсан хөрөнгө, санхүү хэрэгтэй.

Тооцоо судалгаанд суурилсан ТЭЗҮ боловсруулж, УИХ-д өргөн барин хэлэлцүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс улс төрийн хүчний нэгдмэл хүчний хувьд давуу талаа ашиглаж, цаг нартай уралдаж байж Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийднэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 12 цаг 0 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 13 цаг 4 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 13 цаг 9 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 14 цаг 52 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 16 цаг 9 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 17 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 16 цаг 24 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 16 цаг 34 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 16 цаг 41 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 18 цаг 45 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 19 цаг 2 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ 20 цаг 17 мин Ардчиллаа шинэчлэх цаг болжээ 20 цаг 21 мин Энэтхэгийн шалгалтын тогтолцоог шинэчлэх тусгай ажлын хэсэг байгуулжээ 21 цаг 21 мин “Найртай сайхан” уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн гарч байна 21 цаг 24 мин Өнөөдрөөс эхлэн зарим байршилд халуун усыг 10 хоног хязгаарлана 21 цаг 48 мин Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цувралууд 21 цаг 51 мин Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх 63 дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа 21 цаг 54 мин АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов 21 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 22 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top