x

П.Байгалмаа: Дуудлага өгсөн иргэн гал унтраах ангийг тосож авах нь чухал ач холбогдолтой байдаг

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч П.Байгалмаагаас Гал түймрийн дуудлага мэдээллийн талаар тодрууллаа.

-Та өөрийгөө танилцуулна уу. Дуудлага хүлээн авагчийн гүйцэтгэдэг үүрэг ажил мэргэжлийн онцлогийн талаар?

-Намайг П.Байгалмаа гэдэг. Би нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн дуудлага хүлээн авагчаар 10 дахь жилдээ ажиллаж байна.

Дуудлага хүлээн авагч нь харуул ээлжийн манаанд 24 цагаар үүрэг гүйцэтгэхдээ:

  • Холбооны техник хэрэгслийн бэлтгэл бэлэн байдал,
  • Гамшиг, осол гал түймрийн дуудлагыг түргэн шуурхай хүлээн авах,
  • Холбогдох албан тушаалтнуудад Гамшиг, осол, гал түймрийн нөхцөл байдлын мэдээг үнэн зөв дамжуулах,
  • ОБЕГ болон Гал түймэр унтраах аврах ангиудтай тогтсон цагт холбоонд орох гэх мэт үүргүүдийг биечлэн гүйцэтгэж ажилладаг.

-Гал түймрийн дуудлага өгөхдөө иргэд сандарч хаягаа буруу зааж өгөх тохиолдол байдаг. Үүний улмаас Гал унтраах бие бүрэлдэхүүн хугацаа алдаж очих эрсдэл байдаг уу. Иргэд хаягаа өгөхдөө юуг анхаарвал зохилтой вэ?

-Бид иргэдтэй өгсөн хаяг мэдээллийнх нь дагуу холбогдож хаягийг дахин тодруулж, Гал унтраах бие бүрэлдэхүүнийг хугацаа алдалгүй очиход нь шаардагдах мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй.

Иргэд:

  • Хаягаа зав тодорхой хэлж зааж өгөх,
  • Боломжтой бол Гал унтраах тасгийг төв зам болон бололцоотой газраасаа тосож авах нь цаг хугацаа алдахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Мөн тухайн Гал түймэр гарч буй объектод тэсэрч дэлбэрэх бодис материал байгаа талаар Гал унтраах удирдагчид болон хаяг дуудлага өгөхдөө үнэн зөв мэдээлэх хэрэгтэй.

Иймд дуудлага өгсөн иргэн боломжтой бол Гал унтраах тасгийг тосож авах нь гэр хорооллын хаягжилт, орц гарцын тэмдэг тэмдэглэгээ муу тохиолдолд гал түймрийн тархалтыг түргэн шуурхай зогсооход маш чухал гэдгийг онцлон хэлмээр байна.

Эх сурвалж: НОБГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top