x

Б.Бат-Эрдэнэ: Байгаль орчин, аялал жуулчлалын салбар гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын удирдлагатай уулзалт хийжээ.

Уулзалтаар тус салбарынхны өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдэлд нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар санал солилцсон байна.

Цар тахлын улмаас энэ салбарынхан багагүй хохирол амссаныг мэргэжлийн холбоодын удирдлага онцолсон. Тиймээс нэн тэргүүнд КОВИД-19-ийн үед гаднын жуулчдыг хэрхэн ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх журмыг тодорхой болгох, аялал жуулчлалтай холбоотой хууль эрх зүйн шинэчлэл яаралтай хийх, салбарын яамнаас мэргэжлийн салбар зөвлөлүүдийг бодлогоор дэмжих асуудлыг хөндөв. 

Мөн тусгай хамгаалалттай болон аялал жуулчлалын чиглэлээр олгогдож буй газар олголт, төлөвлөлтийг дахин эргэж харах, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхийг бодлогоор дэмжих, стандарт бий болгох асуудлыг хөндөж, санал гаргажээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ аялал жуулчлалын салбарыг нэг хүний бодлогод зангидах биш, мэргэжлийн экспертүүдийн боловсруулсан бодлогод тулгуурлан хөгжүүлэх ёстой гэдгийг онцлоод “Байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй. Тиймээс бид зөвхөн улсын төсвөөр юу хийх вэ гэж хүлээлгүйгээр олон улсын түвшинд санхүүжилт босгоод аялал жуулчлалын салбарын хөгжилд зориулж болох нөөц бол харагдаж байна. Хамгийн гол нь бид үүн дээр хамтарч ажиллах ёстой гэж харж байгаа” гэсэн юм. Мөн цар тахлын үед жуулчдыг ямар зохицуулалтаар Монгол Улсад нэвтрүүлэх талаар журмыг ойрын хугацаанд боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлэнэ гэдгийг хэлжээ.

Улмаар БОАЖ-ын сайдын дэргэд Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл байгуулахаар тогтсон байна.

Мөн уулзалтад оролцсон байгууллагын төлөөллүүд тус зөвлөлд орж ажиллахыг урьсан юм. Уг зөвлөл аялал жуулчлалын бодлого гаргах, салбарын форумыг зохион байгуулах, аялал жуулчлалын салбарын цахимжуулалттай холбоотой ажлуудыг яаралтай хэлэлцэхээр болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 42 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 0 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 20 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 21 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 26 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 53 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 27 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 13 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top