Уншигч та бүхэндээ "Асуулт -Хариулт" булангийн ээлжит дугаарыг хүргэж байна.
Жинхэнэ, гэхдээ...
Тийм кофег үйлдвэрлэхдээ хайраад жижиглэн нунтагласан үрнээс халуун ус буюу уураар уусдаг хэсгүүдийг кофены машин шиг л зарчмаар гарган авдаг. Тэр уусдаг хэсгүүдийг шингээсэн усыг ууршуулж хатаах буюу хөлдөөх замаар үгүй болгоно. Ингэж гарган авсан нунтгийг уусдаг кофе гэж нэрлэдэг.
Кофе ундааны үнэр амтыг ойролцоогоор мянгаад бодис бүрдүүлэх бөгөөд тэд ямар нэгэн хэмжээгээр хатаах буюу холих үеэр сарнин алга болно. Тиймээс хурдан уусдаг кофе жинхэнэ мөртлөө арай өөр онцгой гэсэн үг юм.
М.ЦОГТ