x

ТҮҮХЭН ӨДӨР: Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг хийв

Өнөөдөр Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлж буй түүхэн үйл явдал тохиож байна.

Гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат болох анхны тэсэлгээг хийх дохиог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө.

Ийнхүү гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн тооцоотой байна. 

Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт оршдог. "Оюу толгой" компани гүний блокчлон олборлох аргаар үйл ажиллагаа явуулах юм.

Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нэмэгдэх юм.

Тодруулбал, "Оюу толгой" компани $5 тэрбумын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ГУРАВ ДАХИН нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

Гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүл нээлтэд Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд албаны төлөөлөл болон "Рио Тинто" группийн удирдлагууд оролцсон юм. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Удтал хүлээгдсэн гүний уурхайн төслийн ажил өнөөдөр эхлэхэд бэлэн боллоо. Энэ өдөр хөрөнгө оруулагч талдаа Монголын ард түмэн дахин итгэл хүлээлгэж байна. Магадгүй энэ сүүлчийн найдлага гэдгийг хэлмээр байна” хэмээн онцлов.

Харин "Рио тинто" группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм "Миний бие Монгол оронд, Оюутолгойд дахин ирж байгаадаа баяртай байна. Монгол хүний гараар бүтсэн, хөлс хөдөлмөр шингэсэн энэ уурхай дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой. "Оюу толгой" үйлдвэрлэлийнхээ оргил үед жилд хагас сая тонн зэс үйлдвэрлэнэ" хэмээлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top