x

Б.Баасандорж: Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримтална

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны ахлах зөвлөх, 2018 оноос УБЕГ-ын дарга, 2020 оноос Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Төрийн албанд 21 дэх жилдээ ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга асан, ШӨХТГ-ын дарга Т.Гантулга тамга гардуулахдаа “Юуны түрүүнд дэлхий нийтийг хамарсан цар тахлын амаргүй цаг үед хамтран ажиллаж, өөрчлөлт шинэчлэлийг хийхэд нэг баг болж, зорилго нэг байсан албан хаагчдадаа талархаж байна. Цар тахлын үед та бид Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлж, цаг наргүй, амралтгүй ажилласан.

Мэргэжлийн хяналтын байгууллага бол том айл. Энэ том айлыг удирдах богино хугацаанд багагүй ажил хийж хэрэгжүүллээ. Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулаад байна. “Дижитал шилжилт- Хэрэглэгчийн хяналт” төслийг хэрэгжүүлж эхэлснээр мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах нөхцөлийг бүрдүүллээ. Өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгжээс ирж байгаа бүх хүсэлт, гомдол мэдээлэл бүрэн цахимжсан. Тусгай зөвшөөрөл, гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох зэрэг 54 төрлийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүд цахимаар авч байна. Аж ахуйн нэгжүүд Хяналт удирдлагын системд холбогдож өөрсдийгөө үнэлдэг тогтолцоог бүрдүүллээ. Улсын байцаагчид иргэн, аж ахуйн нэгжүүдэд цахимаар зөвлөгөө өгч, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг болсон” гэдгийг онцлоод шинээр томилогдсон даргад ажлын амжилт хүсэв.

Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Баасандоржид баяр хүргэж, амжилт хүсээд “Цар тахлын үед мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид тэргүүн эгнээнд цаг наргүй, хичээж зүтгэж ажилласан. Агаарын бохирдлыг бууруулах тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Цаашид нийгмийн хүлээлт, сэтгэлгээг өөрчлөхөд та бидний хамтын ажиллагаа чухал” хэмээн тодотгоод мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудад цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого баримталж, цаашид хэрэгжүүлэх ажлыг хамтын оролцоотой хийж, мэргэжлийн хяналтын байгууллагын одоогийн нөхцөл байдлыг хамтдаа өөрчилье” гэлээ.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 45 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 53 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 2 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 23 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 24 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 29 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 56 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 30 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 16 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top