x

Монголоор дамжуулан барих БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙН төслийн ТЭЗҮ-ийг эцэслэсэнд тооцов

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй өнөөдөр цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэсэн тухай тэмдэглэлд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Протоколд нэгдүгээрт, Хөрөнгө оруулалтын өмнөх судалгаа болох “Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-аас БНХА руу байгалийн хий дамжуулах хоолой барих, ашиглах төслийн Техник, эдийн засгийн үндэслэл”-ийн үр дүнг батлах, хоёрдугаарт, "Зураг төсөл"-ийн үе шатанд шилжих, зураг төсөл, хайгуул судалгааны ажлуудыг гүйцэтгэх талаар тусгажээ.

Хамтарсан Ажлын хэсгийн Монголын талын ахлагчийн хувьд Шадар сайд С.Амарсайхан уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Гурван улсыг дамнасан, дэд бүтцийн энэхүү мега төслийн ТЭЗҮ-ийг хугацаанаас нь өмнө амжилттай боловсруулж дуусгасанд баяртай байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн “Техник, эдийн засгийн үндэслэл”-ийг боловсруулах ажлыг хийж гүйцэтгэсэн “Газпром” НХН-ийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

Байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтран баталсан төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү төслийг эрчимжүүлэх зорилгоор “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 3 болон 10 дугаар сард Монгол Улсад хоёр удаа ажлын айлчлал хийж, уг уулзалтуудын үеэр талуудын ярилцаж тохиролцсон асуудлууд бүрэн шийдвэрлэгдэж, дараа дараагийн ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна" хэмээн онцолсон юм.

Энэхүү төсөл нь техникийн хувьд хэрэгжих бүрэн боломжтой бөгөөд эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдэг нь ТЭЗҮ-ээр тодорхой болсон учраас 2022, 2023 онд талууд хамтран инженерийн нарийвчилсан судалгаанууд болон байгалийн хийн хоолойн барилга байгууламжуудын зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна. Монголын хэсэг дээрх хий дамжуулах хоолойн нийт урт нь 960 км бөгөөд жилд 50 тэрбум шоо метр хийг тээвэрлэх юм.

ОХУ, БНХАУ болон Монгол Улсын төрийн дээд түвшний уулзалтуудын үеэр байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудал тогтмол яригдаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг дэмжин ажиллахаа гурван улсын төр, засгийн өндөр албан тушаалтнууд удаа дараа мэдэгдэж ирсэн нь төслийг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх гол үндэс гэдгийг талууд энэ үеэр онцлон тэмдэглэж байлаа.

Энэхүү байгалийн хийн хоолойн төсөл нь манай хоёр орны хооронд хөгжүүлж буй “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийг баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд талуудын хүчин чармайлтын дүнд амжилттай хэрэгжиж, манай хоёр улсын хувьд харилцан ашигтай, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах том бүтээн байгуулалт болно гэж Монголын тал итгэл дүүрэн байгаагаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газар үүнд өндөр ач холбогдол өгч, өмнөө тавьсан зорилтуудыг богино хугацаанд биелүүлэхийн төлөө бүх талын дэмжлэгийг үзүүлэн ажиллах болно хэмээн хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 43 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 51 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 21 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 22 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 27 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 54 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 14 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top