x

Өнгөрсөн онд оффшор бүсээс 20 тэрбум төгрөгийг буцаан төвлөрүүлжээ

Өнгөрөгч 2021 онд Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах чиглэлээр хийгдсэн ажлууд болон түүний үр дүнгийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн мэдээллээ. 

Тэрээр "Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж болон бусад эрх зүйн актуудыг баримтлан ажиллаж байна.

Манай хэлтэс 2021 онд авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийг ахиулах, хохирол нөхөн төлүүлэлтийг сайжруулах, хөрөнгө буцаах чиглэлээр тодорхой үр дүн гаргах зорилт дэвшүүлэн ажилласан. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажилд багагүй хүндрэл үүссэн.

Тухайлбал, 2021 онд хатуу хөл хорио тогтоосон 40 гаруй хоногт мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ зогссон. Түүнээс хойш хэргийн оролцогч нар өвчний халдвар авах, хавьтал болох зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа.

Хэдийгээр амаргүй цаг үед ажилласан ч мөрдөн шалгах ажиллагаанд зарим тодорхой ахиц гарсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гомдол, мэдээлэл өмнөх 2020 оноос 17.2 хувиар өссөн. Авлигын гэмт хэргийн тухай гомдол, мэдээлэл сүүлийн жилүүдэд дараалан 10 гаруй хувиар тогтмол өссөн нь мөрдөгч нарын ажлын ачааллыг нэмэгдүүлж байгаа боловч иргэд, олон нийтийн зүгээс Авлигатай тэмцэх газарт итгэх итгэл сайжирч буйн нэг илрэл юм. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт оны эцсээр 96 хувьтай байна.

2021 онд хуульд заасан харьяаллын 1543 үйлдэлтэй, 909 холбогдогчтой, 1307 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүд өмнөх оныхтой ижил түвшинд байгаа мэт боловч авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын тоо өмнөх жилээс 30.6 хувиар өссөн байна.

Мөрдөн шалгасан хэргийн шийдвэрлэлтэд чанарын ахиц гарсан. 2021 онд нийт шалгаж шийдвэрлэсэн хэргийн 20.6 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн нь өмнөхөөс өссөн үзүүлэлт. Авлигатай тэмцэх газраас 2021 онд мөрдөн шалгасан хэргүүдээс 160 хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээд байна. 2019 онд 68, 2020 онд 114 хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсантай харьцуулбал 40 гаруй хувиар өссөн.

Мөрдөн шалгах хэлтсийн үндсэн зорилго бол авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажил байдаг. 2019 онд 11.3 тэрбум төгрөг, 2020 онд 35.6 тэрбум төгрөг, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн нь 2.7 дахин өссөн үзүүлэлт болж байна.

2021 онд нуугдмал хөрөнгийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар оффшор бүсээр дамжиж үйлдэгдсэн хэргүүдийн 20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг буцаан төвлөрүүлсэн.

Авлигын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top