x

Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Хотын дарга Д.Сумъяабазар удирдан явууллаа.

Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 94 хувьтай биелжээ.

2021 онд нийслэлийн хэмжээнд өрнөсөн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн өмчид бүртгэх, энэ онд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

Коронавирусийн халдварын тоо нэгдүгээр сарын 19, 20-ны өдөр хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ удаагийн давлагаанд хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна. Нийслэлийн хэмжээнд вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийн хүрэлцээ хангалттай. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30,054 хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа гэв. Мөн Өрхийн эмч нар багцын эмчилгээг 3 болон 5 хоногоор өгч байгаа гэлээ. Эмийн багц хувьд хүрэлцээтэй байгаа гэв.

2022 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зорилтот хүн амын 51.8 хувь гуравдугаар тунд, 4.4  хувь нь дөрөвдүгээр тунд  хамрагджээ.  Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмч, эмнэлгийн ажилтнуудад туслах үүднээс  400 гаруй мэргэшигч эмч болон улаан загалмайн 146 сайн дурын ажилтан ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва “Нийт шинжилгээ хийлгэж буй иргэдийн 80-90 хувьд нь коронавирусээр халдварласан нь батлагдаж байгаа нь халдварын тохиолдол их байгааг харуулж байна. Түүнчлэн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад ихээхэн анхаарч байна” гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 12 түр амбулаторийг байгуулж ковид туссан иргэдэд үйлчлэхээр зохион байгуулсны сацуу хувийн хэвшлийн хүүхдийн долоон эмнэлгийг мөн ковидын эмнэлэг болгон ажиллуулж буй юм. Тандалт хариу арга хэмжээнд автомашин бүхий иргэдийг татан оролцуулахад Хотын даргын зүгээс санхүүжилт гарган тусалж буй талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга тодотгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 44 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 13 цаг 52 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 1 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 22 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 23 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 28 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 15 цаг 55 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 15 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top