x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрээр, тус банкны удирдлагуудад талархал илэрхийлэхийн сацуу цаашид нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан юм.

Тэрээр "Нийслэл Улаанбаатар хотод шинэ эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлд бизнес эрхэлж буй жижиг, дунд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих боломж, бололцоог нийслэлийн удирдлагууд эрэлхийлэн ажиллаж байна. 

Улаанбаатар хотын бие даасан эдийн засгийн суурийг зөв тавих нөхцөлийг Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулахаар тусгасан. Эдийн засгийг сайжруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүхий л салбарт ажлын байр нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн Улаанбаатар хот болгохын төлөө ажиллаж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайдаас төрийн бүтээмжийг сайжруулах үүрэг, чиглэл өгсөн. Үүнтэй холбогдуулан 74 төрлийн үйлчилгээ эрхлэхэд шаардагдах зөвшөөрөл, түүнтэй адилтгах эрх зүйн бичиг баримтыг хүчингүй болгосон. Ингэснээр иргэдийн бизнес эрхлэх боломж, бололцооны суурь нөхцөлийг бүрдүүлж буй юм. Улаанбаатар хотод бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж эхэлсэн. Мэдээж төрийн хүнд суртал багасаж, авлига үгүй болно.  Мөн Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хэд хэдэн байршилд орчин үеийн шаардлагад нийцсэн худалдаа, үйлчилгээний цэгүүдийг олноор нь байгуулна. Үүнд иргэд ямар нэг түрээс төлөхгүйгээр худалдаа хийх, хөдөлмөр эрхлэх, үйлчилгээ үзүүлэх бүхий л нөхцөлийг бүрдүүлэхээр хотын удирдлагуудын зүгээс анхааран ажиллаж байна" гэв.

Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд 2022 онд иргэдээ сонсож, иргэн төвтэй Улаанбаатар хотын хөгжлийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 16 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top