x

Иргэд, аж ахуйн нэгжүүдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.

Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм.

Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхааран ажиллах аж.

Энэ талаар Хотын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, “Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв Монголын хамгийн отгон банк болох “Богд” банктай хамтран 100 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн хөтөлбөрийг зарлаж байгаагаа дуулгахад таатай байна. Цар тахлын нөлөөллөөр санхүүгийн эрсдэлд өртөөд буй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ийнхүү төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эхлүүллээ. Бизнес эрхлэгчид тус зээлийн хөтөлбөрт хамрагдсанаар ажлын байрыг хадгалах, шинээр нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд зөв схем бүрдүүлэх боломж гарна гэж үзэж байна. Манай байгууллага төсөв шүтсэн байдлыг халж, олон улсын болон дотоодын байгууллагуудтай төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс 15 байгууллагатай санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байна. Тэдгээрийн нэг жишээ нь уг зээлийн хөтөлбөр юм. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, борлуулалт, маркетингийн сувгийг дэмжих, төрийн худалдан авалтад оруулах зэргээр бодлогын чанартай хэд хэдэн ажлыг хийж байна” хэмээсэн юм.

“Богд” банкны гүйцэтгэх захирал Г.Саруул “Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар амжилттай явснаар Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Манай банк өнгөрсөн жил IPO гарган олон нийтийн банк болж, өнөөдрийн байдлаар 1500 гаруй хувьцаа эзэмшигчтэй болсон.  2021 оны есдүгээр сард Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвтэй санамж бичиг байгуулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, шинэ төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, эдийн засагт үзүүлэх өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах болно” гэв.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын 70 орчим хувь буюу 43.236 нь нийслэл хотод үйл ажиллагаагаа явуулж байна. 674 мянга гаруй ажилтан хөдөлмөр эрхэлж буй тус салбар нь “Ковид 19” цар тахлын нөлөөнд хамгийн их өртөж байгаа юм. 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв НӨҮГ-аас таван удаагийн судалгаа хийсэн. Судалгааны дүнд, уг салбарын 96 хувь нь санхүүгийн эрсдэлд өртсөн байгаа нь тогтоогджээ. Мөн тэдгээрийн 95 хувьд нь тус хүндрэлийг давахад зайлшгүй нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа аж. Тиймээс хамтрагч байгууллагуудын зүгээс “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт чиглэсэн Санхүүжилтийн хөтөлбөр” бодитой үр дүн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 58 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 6 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 15 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 36 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 37 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 42 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 9 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 43 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 29 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top