x

Ж.Отгонболд: АШУҮИС-ийн 231 мэргэшигч эмч дүүргүүдэд нэмэлтээр ажиллана

Коронавирусийн омикрон хувилбарын халдвар хүн амын дунд тархсанаас хүмүүс олноороо өвчилж, эрүүл мэндийн байгууллагын ажлын ачаалал нэмэгдсэн. Иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудын дунд ч өвчлөл өндөр байна.

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагын улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилчдын 21 хувь нь халдвар аваад байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 474 мэргэшигч /резидент/ эмч нарыг дайчлан ажиллуулж байгаа.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга Ж.Отгонболдоос тодрууллаа.  

-Мэргэшигч эмч нарыг нэмж ажиллуулахаар болсон байна. Хэчнээн эмчийг хаана, хаана ажиллуулах вэ?

-Нийслэлийн хэмжээнд эмч, эмнэлгийн ажилтнууд халдварт өртөж, үлдэж буй ажилтнуудын ачаалал нэмэгдэж байгаагаас үүдэн мэргэшигч эмч нарыг дайчлан ажиллуулж байна. Дүүргүүдээс Чингэлтэй дүүргийн улаан бүсэд ажиллаж буй эмч нарын 40 хувь нь өвдсөн байна. Хан-Уул дүүрэгт ч байдал хүнд байна. Цаашид нийслэлд халдварын батлагдсан тохиолдол нэмэгдсээр байвал эмнэлгүүдэд хүний нөөц хомсдох эрсдэлтэй. Тиймээс салбарын яаманд хандаж, мэргэшигч эмч нарын тоог нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Энэ дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 231 мэргэшигч эмч нэмж ажиллахаар болж байна. Мэргэшигч эмч нар маань дүүргүүдийн болон өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэгүүдэд хүч дэм болон ажиллах юм.

-Мэргэшигч эмч нарт цалин, урамшуулал олгодог уу?

-2021 онд нийтдээ 4300 гаруй мэргэшигч эмч нар дайчлагдан ажилласан байдаг. Коронавирусийн халдварын тархалтаас шалтгаалан энэ удаад мөн мэргэшигч эмч нарыг дайчилж байна. Энэ удаагийн дайчилгаанд хамрагдсан мэргэшигч эмч нараас цөөнгүй хувь нь омикроны халдварт өртсөн бол 0-3 насны хүүхэдтэй гэх мэт шалтгаанаар ажлын байранд очоогүй байсан. Ирэх долоо хоногоос ажил жигдрээд ирнэ. Мэргэшигч эмч нар дүүргүүдийн болон өрхийн эрүүл мэндийн төв, дархлаажуулалтын цэг, 119 call center болон улаан бүсэд ч ажилладаг.

Нийслэлийн хэмжээнд Өрхийн эмнэлгүүд даваагаас баасан гаригт 09:00-20:00 цагт, бямба нямд 10:00-15:00 цагуудад ажиллаж байгаа. Илүү цагийн ажлын хөлс болоод хоол, унааны мөнгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгож байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 3 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 12 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 33 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 34 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 39 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 6 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 26 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top