x

Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлш стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа

Сайжруулсан шахмал түлшний чанар муу байна. Үүнээс үүдэлтэй утаа ихэслээ гэх шүүмжлэл гарах боллоо. Тэгвэл сайжруулсан шахмал түлшинд үнэхээр асуудал байна уу, чанар муу байна уу гэдэгт хариулт авахаар Тавантолгой түлш ХХК-ийн IV үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ж.Батбилэгээс тодрууллаа.

-Сайжруулсан шахмал түлшний чанар үнэхээр муудсан уу? Утаа юунаас үүдэлтэйгээр нэмэгдээд байна вэ. Үүнд тайлбар өгөөч?

-Товчхон хариулъя, чанарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Технологийн горимд өөрчлөлт ороогүй гэсэн үг. Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш буюу хатуу түлшийг үйлдвэрлэж эхэлсэн 2018 оныхтойгоо яг адилхан орц, найрлага, түүхий эдээр өнөөдрийг хүртэл үйлдвэрлэж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар аль нэг орц найрлагыг нь багасгасан зүйл огтоос байхгүй. Үүнд, хяналт тавих эрх бүхий байгууллага болох мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж, итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээ хийлгэж байгаа. Шинжилгээгээр техникийн шаардлага хангаж байгаа гэсэн дүгнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, монгол улсын хатуу түлшинд баримтлах стандартыг тогтмол хангаж байгаа гэсэн үг.

Тэгэхээр яагаад утаа ихсээд байгаа юм бэ гэдгийг олон хүн надаас асууж байна. Би хувьдаа хэрэглээтэй холбоотой утаа гэж хэлнэ. Яагаад гэхээр нийслэлчүүд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсныг бид хоёр дахин багасгаж жилдээ 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж тооцоолж үйлдвэрлэлээ эхлүүлж байсан. 2019, 2020 онуудад бид жилдээ 480-560 мянган тонн түлш л хэрэглэж байлаа шүү дээ. Ингээд бодохоор яндангаас гарах утаа хоёр дахин багассан нь ойлгомжтой. Гэтэл бүх нийтийн хөл хорио, өвчин зовлонгоос үүдэлтэйгээр энэ хэрэглээ огцом өсч байна. Бид жилдээ 600 мянган тонн хэрэглэх ёстой байтал өнөөдрийн байдлаар 650 мянган тонныг хэрэглэчихээд байна. Галлагааны улирал дуусахад энэ тоо дахиад ч нэмэгдэнэ. Түлшний хэрэглээ механик байдлаар өсч байгаа учраас яндангаас гарах утаа нэмэгдэж байгаа юм.

-Уг нь иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээний картаар хязгаартай авч байгаа шүү дээ?

-Хэрэглээний карт нэвтрүүлсэн нь сайжруулсан түлшийг зөвхөн Улаанбаатар хотын айл өрхүүдэд худалдан борлуулахад зориулсан юм. Гэтэл энэ түлш хаа байсан Ховдын хязгаарт, Хөвсгөлд оччихсон байх жишээтэй. Энэ юуг хэлээд байна гэхээр, сайжруулсан түлш үнэхээр сайн, хэрэглэхэд хялбар, илч дулаанаа удаан хугацаанд барьдаг учраас иргэд хотоос авч гараад байна шүү дээ.

Нөгөө талдаа нийслэлийн гэр хорооллынхны хэрэглээ яагаад өсөөд байгаад холбогдох албаныхан үндэслэлтэйгээр тайлбарлаж байна билээ. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ өвөл 25 мянган айл өрх түр оршин суугчаар бүртгүүлж өвөлжиж байна. Энэ зөвхөн бүртгүүлсэн нь. Оюутан хүүхдээ дагаад орж ирсэн бүртгүүлээгүй хэчнээн айл байгааг мэдэхгүй шүү дээ. Энэ айл болгон, яндантай. Өвлийн хүйтэнд даарахгүйн тулд бүгд түлшний карт авсан байж таарна. Энэ мэтээр өсөлтүүд гарч байгаа.

-Тавантолгой түлш ХХК түлш үйлдвэрлэж иргэдэд худалдан борлуулахаас гадна, хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй эрдэлд хяналт тавьж ажилладаг. Ер нь, хэрэглэгчид юуг анхаарах ёстой байдаг вэ?

-Манай компани сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна өөрсдийн чиг үүргийн хувьд хүлээгээгүй чиг үүргийн ажлуудыг хавсран гүйцэтгэдэг. Борлуулат, түгээлтээ зохион байгуулан, угаарын эрсдлийг хянах, пийшин өрөх, яндан хөөлөх үйлчилгээ үзүүлэх “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийг байгуулан хяналт болон засварын ажилтнуудыг 24 цагийн турш ажиллуулж байна. Энэ бол зөв, аюулгүй хэрэглээг хэвшүүлэх л гэж оролдож, мөн зав дадлыг бий болгох гэж зүгтгэж байгаа хэрэг.

-Баруун бүсийн үйлдвэрт гал гарч багагүй хохирол учирсан байх. Үүнээс үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гарчад нөлөөлж байна уу?

-Үйлдвэрийн шугамд гал гарснаас үүдэлтэйгээр хоногт үйлдвэрлэж байгаа түлшний тоо хэмжээнд өөрчлөлт гарахгүй. Учир нь, зүүн бүсийн үйлдвэрийн 6 шугамын хоёрыг нь аюулгүйн нөөцөд бэлэн байлгадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн шугамд доголдол гарсан тохиолдолд нөөц шугамыг ажиллуулж, хэрэгцээ шаардлагыг нөхөх зорилготой.

Б.Наранцэцэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 4 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 13 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 33 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 34 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 39 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 6 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 26 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top