x

"Бараа тээвэрлэлтийн үнийг тогтвортой барих, цаашид бууруулах чиглэлд ажиллах хэрэгтэй"

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа бараа хилээр оруулах асуудлыг нэмэгдүүлэх ажлын хэсэг өчигдөр цахимаар хуралджээ.

Замын-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын талаарх мэдээллийг Дэд ажлын хэсгийн ахлагч Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Хилийн дундын “ТЭГ” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-Үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-ийн талбайд буулгаж байгаа ажил хэвийн үргэлжилж байна. Өнөөдрийн хилээр орж ирсэн 68 чингэлэгтэй ачаа бараанд сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн, химийн бараа бүтээгдэхүүнүүд багтсан байна.

Ачаа бараа татан авч эхэлсэн өдрөөс хойш 7 хоногийн хугацаанд нийтдээ 369 чингэлэг ачаа барааг татан аваад байна. Замын-Үүдийн хяналтын постуудад одоогоор гарсан зөрчилгүй, хэвийн байгааг тэрээр мэдээллээ.

Цаашид импортын чингэлгийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын талтай харилцан яриа хэлэлцээ явуулж байгаа гэлээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Зам тээврийн хөгжлийн яам, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг холбогдох байгууллагууд ачаа бараа тээвэрлэлтийн үнийг тогтвортой барих, нутгийн гүн рүү ачигдаж буй чингэлэг болон бараа бүтээгдэхүүний тээврийн зардлын үнэ өртгийг цаашид бууруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй.

Мөн Гадаад харилцааны яам, Эрээний консул нар өргөн царигийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх тал дээр БНХАУ-ын холбогдох байгууллагатай яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай” гэв.

Цахим хурлын төгсгөлд Шадар сайд Замын-Үүдээс бусад хилийн боомтуудаар тээвэрлэгдэх ачаа бараа эргэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд тухайн хилийн боомттой хил залгаа Хятад улсын хилийн боомтын засаг захиргааны удирдлагуудтай холбогдож ажиллах Дэд ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 55 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 3 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 13 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 33 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 34 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 39 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 6 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 26 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top