x

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхчүүд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхэд олгодог тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүргэхийг шаардаж эцэг эхийн төлөөллүүд өчигдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. 

Эцэг эхийн төлөөлөлүүд "Бид хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнхээ эрх ашгийг хамгаалах гэж өнөөдөр энд ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалдаг маш олон конвенцод манай улс нэгдэн орсон байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн олон эрх хязгаарлагдаж байна гэж үзэж байгаа. 

Олон асуудал байгаа ч өнөөдөр бид нийгмийн халамжийн асуудлаар байр сууриа илэрхийлэхээр ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 188 мянган төгрөгийн тэтгэмжээр байнгын асаргаанд байдаг, уналт таталттай, гуурсаар хооллодог хүүхдүүд амьдрах уу?.

ХНХЯ-нд Ажлын хэсэг байгуулагдсан ч ямар нэгэн ахиц дэвшил гарахгүй байна. Тиймээс бид өнөөдөр Засгийн газрын хуралдаантай өдөр Төрийн ордны үүдэнд ирээд байгаа юм. 

Бид Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандан шаардах хуудас бичсэнээ өнөөдөр хүргүүлнэ. Бидний шаардлагыг хүлээж авахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэйгээ хамт тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахад бэлэн байна" гэлээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамж болон асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг эцэг эхчүүд хэлж байна.

Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сарын дундаж хэрэглээг 1,800 гаруй эцэг эхээс авахад сард 240,000-450,000 төгрөгийн зардал гарч байгаа хэмээн хариулжээ. Үүн дээр эм, эмчилгээ, унаа таксины зардал гээд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сард дунджаар 1.4 сая төгрөгийн зардал гардаг аж.

Харин улсаас олгож байгаа тэтгэмж энэ зардлын 12.6 хувьтай тэнцэж байна гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 56 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 34 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 35 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 40 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 7 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 27 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top