x

Үндсэн хуулийг Үндсэн хуулийн цэцээс аваръя

1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Уламжлал ёсоор ойн өдрүүдэд эрх баригч нам, эрх баригчид хэн байхаас үл хамаарч шинэ Үндсэн хуулийнхаа ойг тэмдэглэж, Үндсэн хуулийг эх барьж авсан анхны парламентынхаа ач гавьяаг дурсан хүндэтгэл үзүүлдэг. Үндсэн хууль ардчиллыг, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалдаг тухай ам уралдан ярьцгаадаг.

Гэвч заримдаа Үндсэн хууль бусдыг хамгаалах гэхээсээ илүү Үндсэн хуулийг өөрийг нь хамгаалах шаардлага үүсдэг. Үүний жишээг холоос хайх ч хэрэггүй. Үндсэн хуулийн үзэл санааг үгүй хийдэг хамгийн ойрын дайсан нь Үндсэн хуулийн “хоточ нохой” байх ёстой Үндсэн хуулийн Цэц өөрөө гээд хэлчихэд буруудахгүй.    

Саяхны жишээ. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар өнгөрөгч арваннэгдүгээр сарын 29-нд Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Тэд 2019 оны арваннэгдүгээр сард УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь /тодорхой хэлбэл, Ерөнхий сайдыг оролцуулаад Засгийн газрын дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн нь/ Үндсэн хууль зөрчиж байна хэмээн Цэцэд гомдол гаргасан байдаг. Хачирхалтай нь, Цэц энэ гомдлыг хүлээж аваад маргаан үүсгэсэн төдийгүй өнгөрөгч сарын 20-нд товлогдсон Цэцийн дунд суудлын хуралдаан эхэлснийхээ дараа огт ойлгомжгүйгээр хойшлогджээ.

Мэдээж Цэцээс гаргасан албан ёсны мэдээлэлд “оролцогчдын хүсэлтээр” гэдгээс илүү тодорхой шалтгаан хэлээгүй. Харин тухайн үед уг мэдээллийг дамжуулсан зарим хэвлэлийн байгууллагаас “Дунд суудлын хуралдааныг Ерөнхийлөгч хойшлуулсан байна” гэх албан бус мэдээллийг дамжуулсан. 

Үүний улмаас Цэцэд гаргасан хоёр гишүүний гомдол сөрөг хүчний байр суур байгаагүй /угаасаа байх ч боломжгүй/, эрх баригч намын захиалгаар хийсэн зүйл байжээ гэдэг дүгнэлтийг олон нийт хийгээд байгаа. Товчхондоо найман жилийн өмнө 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлуулахаар дахтай жагсаал хийж байсан Л.Оюун-Эрдэнийн багийнхан өөрийн Засгийн газраа байгуулмагцаа давхар дээлийг хүсэмжилж эхэлсэн байдаг юм. Гэхдээ өөрсдөө оруулсан нэмэлт өөрчлөлтөө өөрсдийн гараар нураах нь ичгүүртэй гэж үзсэн учраас илүү ичгүүргүй нэгнийг сонгоцгоосон хэрэг л дээ. Хэцүү ч гэсэн түүнийг нь гүйцэлдүүлэхийн тулд Цэц ч гэсэн аргаа барж, алга үрж байгаа бололтой.

Ер нь бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн адил хүчин чадалтай гэдгийг Үндсэн хуульд өөрт нь биччихсэн. Тэгэхээр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчиж байна” гэж гомдоллох нь үндэслэлгүй бөгөөд маргаан үүсгэх боломжгүй асуудал. Харамсалтай нь Цэц энэ асуудлаар маргаан үүсгээд явж байгаа.

Хэрвээ анх баталсан 1992 оны Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг ярих гэж байгаа бол тэнд “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж хатуу заагласан байсныг 2000 оны арванхоёрдугаар сард бас л МАХН дангаараа /УИХ-ын 76 гишүүний 72 нь МАХН байсан/ эрх барьж байхдаа анх гар хүрч, “Ерөнхий сайдыг ороолцуулаад Засгийн газрын дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байх” өөрчлөлт оруулсан. “Дордуулсан долоон өөрчлөлт” гэгчийн зөвхөн нэг нь...

Түүнээс хойш бүтэн таван парламентын бүрэн эрхийн хугацаа туулж, хорин жил шүүмжлэгдсэн энэ өөрчлөлтийг 2019 онд мөн л МАН эрх барьж байхдаа арай гэж буцаасан. Давхар дээлний тоонд хязгаар тогтоосон. Одоо түүнээсээ хүртэл буцаж эхэллээ. Гэхдээ үүнийгээ өөрсдийн хүчээр биш, Цэцээр дэмжуулж хийж байгаа нь илүү хорлонтой. Хүссэн бол "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай" хуульдаа өөрчлөлт оруулах замаар Үндсэн хуулийг гурав дахиа өөрчлөх хүч, хэмжээгүй эрх мэдэл энэ намд бий. Гэтэл ашиглахаар шийдэж. Цэц гэдэг байгууллагын одоо байгаа хэр хэмжээ, соёл суртахуунд тааруулсан хэрэг юм биз дээ.

Нөгөө талаас ингэж хандах шалтгаан нь ч Цэцэд өөрт нь бий. Цэц гэдэг байгууллага Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалдаг “хоточ нохой” биш, улс төрийн захиалга гүйцэлдүүлдэг хэрэгсэл болж хувирсанд байна.

Жишээ нь, 2012 оны сонгуулийг холимог системээр явуулахад Цэц дээр маргаан үүссэн ч Цэц “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж үзсэн, сонгууль холимог системээр явсан. Дөрвөн жилийн дараа 2016 оны сонгуулиас сар гаруйхны өмнөхөн Цэц энэ асуудлаар дахин маргаан үүсгэж, “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт гаргасан. Ингээд 2016 оны УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойргоор явуулсан. Зарчим бол Цэц нэг асуудлаар хоёр удаа маргаан үүсгэдэггүй, нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргадаггүй. Гэвч энэ бүх зарчим буюу соёл Үндсэн хуулийн Цэцэд хэдийн хамаагүй болсон байв.

Үүссэн энэ нөхцөл байдалд өөрчлөлт оруулахын тулд 2019 онд УИХ-аар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх үед хуулийн багт ажилласан хуульч, судлаач нар Цэцтэй холбоотой тодорхой саналууд оруулсан байдаг.  

Тухайлбал, Цэцийн гишүүнийг улираан томилдгоос болж албан тушаалдаа үлдэхийн тулд улс төрийн захиалга гүйцэтгэгч болж хувираад байна гээд, цэцийн гишүүний хараат бус байдлыг хангахын тулд нэг удаа есөн жилээр томилох,

Мөн Цэцийн гишүүнд томилох шалгуурыг “улс төр, хуулийн өндөр мэргэшилтэй байх” гэж зааснаас улстөрчид гүйж ордог, улс төрөөс хараат ажилладаг байдал руу түлхэж байна гэдэг үндэслэлээр зөвхөн “хуулийн өндөр мэргэшилтэй байх” хэмээн өөрчлөх гэх мэт олон саналууд өргөн баригдсан төсөлд тусгагдсан ч УИХ-ын олонхи “Ерөнхийлөгч дэмжээгүй” гэдэг шалтгаанаар бүгдийг нь унагасан билээ.  Тэр үед хууль тогтоогчид яагаад Цэцийг оролдоогүй, Ерөнхийлөгч яагаад хүлээж аваагүй жинхэнэ шалтгаан нь ердөө энэ. Үндсэн хуулийн Цэцийг үргэлж өөрсдөөсөө болон өөр хэн нэгнээс хараат байлгах, хүссэн үедээ хүссэн шийдвэрээ гаргуулдаг байх явдал.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Уржигдар 12 цаг 51 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ Уржигдар 10 цаг 03 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл Уржигдар 09 цаг 53 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Уржигдар 09 цаг 48 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ 2026-11-05 Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй 2026-11-05 Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ 2026-11-05 Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ 2026-11-05 Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ 2026-11-05 З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 2026-11-05 Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 2026-11-05 Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 2026-11-05 Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 2026-11-05 Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 2026-11-05 Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 2026-11-05 Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 2026-11-05 Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 2026-11-05 Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 2026-11-05 Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 2026-11-05 “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 2026-11-05
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Пакс Глобалика (Pax Globalica) Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял о... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээ... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовло...
Top