x

Н.Батбаяр: Урт хугацаанд хэлэлцэн баталсны үр дүнд Үндсэн хууль тун чамбай болсон

Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 30 жилийн ойн түүхт өдрийг угтан нийслэлийн удирдлагууд тус хуулийг батлахад нийслэлийг төлөөлөн оролцож байсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, ардчилал, эрх тэгш байдал зэргийг шинээр тунхаглан баталсан нь өндөр ач холбогдолтой. Үндсэн хуулийг дагаад Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд батлагдсан гэдгийг тодотгож байлаа.


Уулзалтын үеэр депутатууд дурсамж, сэтгэгдлээ хуваалцсан юм.

Д.Мөнхөө: 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн хамгийн том эрх зүйн акт болж чадсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Д.Мөнхөө: Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны хөдөлмөрчид Ардын Их Хурлын депутатаар  намайг сонгож, шинэ Үндсэн хууль батлах нэр төртэй ажилд гар бие оролцох боломж олгосон. Түүнээс өмнө би хоёр удаа депутатаар сонгогдож байлаа. Монголын дөрөв дэх шинэ Үндсэн хууль батлахад оролцсон 430 депутатын ес нь эмэгтэй  байсан.  Тухайн үедээ би эмэгтэйчүүдийн бүлгийн ахлагчаар ажиллаж байв. Бид Үндсэн хуулийн төслийг бүх шатны  эмэгтэйчүүдийн байгууллагаар хэлэлцүүлж, ирсэн санал бүрийг Ардын Их Хуралд албан ёсоор өргөн барьж байлаа. Монгол Улсын Үндсэн хууль 30 жилийн турш  нийгмийн амьдралыг зохицуулж ирсэн, хамгийн том эрх зүйн акт болж чадсан. Ийм нэр төртэй төрийн бичиг баримтыг боловсруулахад оролцсондоо баяртай байна.  

Г.Очирбат:  “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Г.Очирбат: Үндсэн хуулийг шинэчлэх санаачилга анх 1988 онд гарч байлаа. 1989 оны хоёрдугаар сард намын төв хороо Үндсэн хуулийг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах комисс байгуулсан. Тус комисс хоёр жил гаруй ажиллаад, 1990 оны гуравдугаар сард Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн байгуулсан шинэ комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараа Үндсэн хуулийн Нэмэлтийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль батлагдсан. 1990 оны долоодугаар сарын 29-нд Ардын Их Хурлын 12 дахь сонгууль болж байлаа. Үндсэн хуулийг шинэчлэх чиг үүрэг бүхий комисс сонгуулийн дараа байгуулагдсан улсын байгууллагад ажлаа хүлээлгэн өгсөн. Тийнхүү Үндсэн хуулийн төслийг боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн, хуралдаж, баталж байлаа. Үндсэн хууль бол маш ач холбогдолтой хууль. Үндсэн хуулиар “Монгол бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс” гэдгийг баталгаажуулсан. Мөн “Монгол Улс нь парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс” хэмээн онцолж заасан түүхэн ач холбогдолтой хууль юм.

Р.Барсболд: Ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас өндөр үнэлгээ авсан

Ардын Их Хурлын хүндэт депутат Р.Барсболд: Үндсэн хуулийн төслийг маш урт хугацаагаар, өдөр шөнөгүй хэлэлцдэг байсан. Тэр үед ардчилал гэдэг юу, парламент яаж ажилладаг талаар мэддэг хүн бараг байгаагүй гэхэд буруудахгүй. Яаж ажиллах арга замаа олж байсан гэх үү дээ. Шударга замаар ханддаг байсан гэж олон хүн дурддаг юм. Үндсэн хууль бол манай улсын болон ард түмний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж болно. Монгол Улсын Үндсэн хууль бол дэлхийд ардчилсан Үндсэн хуультай 20, 30 улсаас тун өндөр үнэлгээ авсан хууль. Ер нь цаашдын хөгжил, тусгаар тогтнолд үүргээ гүйцэтгэсэн. Хэдий улс орны хөгжилд буруу, зөв зүйлс олон байсан ч Үндсэн хууль туг шиг урд нь байсан гэж болно. Үнэхээр сайн хууль болсон. Ер нь хууль гарлаа гээд гараа хумхиад сууж болохгүй. Хуулийн биелэлт хэр байгааг байнга хянадаг байх хэрэгтэй. Биелэлт дээр нь мэдээж улс хяналт тавих ёстой.

Н.Батбаяр: Үндсэн хууль 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон

Ардын Их Хурлын депутат, орлогч дарга Н.Батбаяр: Өнөөдөр Үндсэн Хуулийн 30 жилийн ой тохиож байна. Одоогоос 32 жилийн өмнө анхдугаар ардчилсан сонгууль болж 430 депутат сонгогдсон. Миний хувьд Улаанбаатар хотын 43 дугаар тойрог буюу одоогийн Саппоро орчмоос сонгогдож байлаа. 1990 онд Ардын Их Хурал бага хурал болон Засгийн газраа байгуулсан.

1991-1992 оны хооронд буюу хоёр оныг дамнан 76 хоног тасралтгүй хуралдаж, шинэ Үндсэн хуулийг баталсан.  Үндсэн хуулийг батлахдаа эхний үгээс эхлээд төгсгөлийн үг хүртэл бүгдийг нь нэг бүрчлэн хэлэлцсэн. Зүйл, заалт бүрээр нь нэг бүрчлэн хэлэлцэж, депутат бүр нээлттэй саналаа солилцож, шийдвэрлэсэн. Урт хугацаанд хэлэлцэн баталсны үр дүнд тун чамбай хууль болсон.

Үндсэн хууль бол 1990 оны Ардчилсан хувьсгалын эрх зүйн баталгаа болсон бичиг баримт. Үндсэн хууль гарснаар Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ дэлхийд зарлаж, бие даасан төрийн бодлого явуулах боломжтой гэдгээ бусад улс орнуудад хүлээн зөвшөөрүүлж чадсан. Энэ утгаараа Үндсэн хууль бол Ардчилсан хувьсгалын оргил үйл явдал юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 13 цаг 56 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 5 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 14 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 34 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 35 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 40 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 7 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 41 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 27 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top