x

Боловсролын багц хуулинд бодолцох ёстой нөхцөл!

Цар тахлын жилүүдэд боловсролын салбар бусдаасаа хүнд байгаа ч боловсролын салбарынхан идэвхтэй байгаа. Долоон ажлын хэсгийн 23 гишүүний боловсруулсан Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хичээлийн шинэ жилийн хонхон дуутай зэрэг шахам эхэлж хот, хөдөөгүй өрнөв. Ингэж өргөн фронтоор дайрахаас өөр аргагүй, ухрах газар үгүй гэдгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Дамдинням хоёргүй утгаар хэлсэн. Тэрээр “Ам нээвэл” нэвтрүүлэгт “Багш нарын 60 гаруй хувь нь боловсролын цөм хөтөлбөрөө ойлгоогүй”, “Дээд боловсролын сургуулийн хичээлийн агуулгын 70 хувь нь хоцрогдсон”, “МСҮТ-д суралцаж буй хүмүүсийн 30 хувь хүүхэд, үлдсэн нь буюу 45 мянга нь насанд хүрэгчид. Харин тэдгээр насанд хүрэгчдийн 50 хувь нь ерөнхий боловсролын мэдлэггүй” гэх мэт айж цочмоор зүйл ярьжээ.

Энэ бүгдийг сууриар нь, тэр чигт нь засаж залруулах гэдэг Г.Дамдиннямын санаа зорилгыг сурагч, багш нар, салбарын судлаачид, эцэг эхчүүд ч алгаа ташин дэмжиж байгаа. 

Ажлын хэсгийнхэн Намрын чуулганы турш толгой өөд татах завгүй ажиллалаа. “Боловсролын багц хууль”-ийн төслийн хэлэлцүүлгийг 48 цэцэрлэгийн 255, Ерөнхий боловсролын 30 сургуулийн 957 буюу нийт 1212 багш, удирдах ажилтан, ажиллагсдыг хамруулан сум, сургууль, цэцэрлэгийн түвшинд, сургалтын байгууллагын удирдлагын түвшинд, бүсийн түвшинд нийт гурван удаа зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгүүдээс гарсан саналыг нэгтгэн боловсруулж үндэсний хэмжээний цахим хэлэлцүүлэгт танилцуулж албан тоотоор БШУЯ-ны ажлын хэсэгт хүргүүлээд байна. Дээрх хэлэлцүүлгээс хуулийн төсөлд өөрчлөх, өөрчлөн найруулах, нэмэлтээр оруулах дөрвөн бүлгийн 63 заалт, хасах дөрвөн заалт байна гэж үзжээ. 

Боловсролын багц хууль Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-ын үзэл баримтлалын дагуу хийгдэж таарна. “Алсын хараа 2050”-ын “Боловсрол” хэсгийн нэгдүгээр шат 2020-2030 оныг хамарна. Түүний 2.1.13 хэсэгт “Сургуулийн насны хүн амын тооны өсөлтөд тулгуурлан бүх шатны сургалтын байгууллагын дэд бүтцийг сайжруулан, стандарт, чанарын шаардлага хангасан тэгш, хүртээмжтэй орчин бий болгож чанартай үйлчилгээ үзүүлэх орчин бүрдүүлнэ” хэмээн заасан буй. Тэнд Ерөнхий боловсролын сургуульд хамрагдах хүүхдийн тоог он оноор нь, аймаг дүүргээр нь гаргасан график бий. Ингээд тооны машин барьж аваад бяцхан тооцоо хийж үзлээ. Дөрвөн жилийн дараа буюу 2025 онд манай боловсролын нөхцөл байдал ямар болохыг багцаалах гэсэн хэрэг. Жишээ нь, 2025 онд гэхэд Ерөнхий боловсролын сургуульд суралцагсдын тоо өнөөгийнхөөс 250 мянгаар шууд нэмэгдэх нь. Эдгээр хүүхдүүдийг сургахад мэргэжлийн 23 мянган багш, 1 000 хүүхдийн багтаамжтай 250 сургууль хэрэг болох нь. Гэтэл сүүлийн таван жилд Монгол Улсад 71 сургууль баригджээ. Нийслэлд 2022 онд 41 сургууль цэцэрлэг, спорт цогцолбор барих төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ эрчээрээ гурван жил явна гэж тооцвол 2025 онд зөвхөн нийслэлийн хэмжээнд 127 сургууль сох дутахаар тооцоо гарлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Улсын төсвийн 16 хувьтай тэнцэх төсөвтэй боловсролын салбар мөнгөөр дутаагүй” гэж ам нээжээ. Тийм ч биз. Ирэх гурван жилд төсвийг нь огцом нэмэхээ бодсон байж таарна. Гэтэл сургууль гэдэг ганц байшин барилга биш. Хүүхэд шуугилдах их өргөөнд эзэд хэрэгтэй. Тэднийг МУБИС дангаараа бэлтгэх дархан эрх эдэлдэг. Энэ сургуулийг жилд 4000 оюутан төгсдөг ажээ. Сургууль төгссөн бүхэн багшлаад байдаггүй ч тэгж төсөөлбөл 2025 онд багшгүй байшинд баахан хүүхэд цуглах тооцоо гарлаа. Хүүхэд шуугилдах их өргөөний эздийг хувилж олшруулах боломж даанч үгүй. Ямартаа л хөл хорионы хичээлийн хоцрогдол арилгахад одоогийн багш нар хүрэлцэхгүй тэтгэвэрт суугаа боловсон хүчнээ дайлчилсан юмдаг.

Сургалтын лут хөтөлбөр байлаа ч сургууль, багш хоёргүй бол түүгээр бид яах билээ?!? 

Б.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 7 цаг 7 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 7 цаг 17 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 7 цаг 21 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 9 цаг 51 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 10 цаг 0 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 10 цаг 3 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 10 цаг 45 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Өчигдөр 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Өчигдөр 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Өчигдөр 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Өчигдөр 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Өчигдөр 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Өчигдөр 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Өчигдөр 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана Уржигдар 17 цаг 46 мин Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уржигдар 17 цаг 19 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална Уржигдар 17 цаг 12 мин Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна Уржигдар 17 цаг 03 мин Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ Уржигдар 16 цаг 01 мин
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Хулгайтай тэмцэхээ боль! Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top