x

БНСУ-ын Ерөнхийлөгч хүчирхийлэлд өртсөн монгол охины гомдлыг албан ёсоор хүлээн авчээ

Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн охинд зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандан гомдол гаргах сайтад хохирогчийг зодож, гэмтээсэн охидод хариуцлага тооцож, нүүр царайг нь ил болгохыг шаардаж, одоогоор 232 мянга 868 хүн санал өгчээ.

Энэхүү санал 200 мянгад хүрснээр тус улсын Ерөнхийлөгч яаралтай анхааралдаа авдаг байна.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос Өмнөд Солонгосын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Дуван Сонг-д хандан албан бичиг хүргүүлсэн. Тус албан бичгийн хариуд БНСУ-д өсвөр насны охидод хүчирхийлүүлсэн монгол охины хэрэгт тус улсын хүний эрхийг хамгаалах байгууллага онцгой анхаарч буй талаар тус албан бичгээр мэдэгдээд буй.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчид хандаж гомдол гаргасан өргөдлийн хүсэлтийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 1-нд албан ёсоор хүлээж авсан талаар www1.president.go.kr сайтад мэдээлжээ.

Өргөдлийг албан ёсоор хүлээж авсан ба одоогоор хариу өгөөгүй байгаа аж. Тус өргөдлийг одоогоос нэг сарын өмнө гаргасан бөгөөд гомдол шийдвэрлэх хугацааг яаравчлах боломжтойг Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага мэдээлсэн.

БНСУ-ын ХЭҮК-оос цагдаа, боловсролын алба, тухайн сургуулиас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж ажиллаж буй. Түүнчлэн хохирогч болон түүний ээж, мөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн, хохирогч юу үзэж туулсан болохыг тогтоохоор уг хэргийг ХЭҮК шалгасан.

Анхан шатны шалгалтын үр дүн дээр үндэслэн Комиссын байнгын хорооны хуралдаанаас хүний эрхийн зөрчил, ялгаварлан гадуурхалтын асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, зөрчлийг арилгуулахаар гомдлыг хянаж, шийдвэрийг 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр гаргасан юм. БНСУ-ын ХЭҮК нь гомдлыг хянаж дуусмагц, гарсан үр дүнг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисст хүргүүлэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 7 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 45 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 46 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 51 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 18 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 38 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top