x

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Засгийн газрыг огцрох хүртэл суулт зарлалаа

“NoDouble standart”, “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл хөдөлгөөн”-үүд нэгдэн Засгийн газраас хариуцлага нэхэх тухай асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат "NoDoubleStandart, “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл” хөдөлгөөн болон МоАХ-ны залуу гишүүд хамтраад нэг байр суурин дээр нэгдлээ.

Өнгөрсөн 2020, 2021 онуудад хүний эрхийг зөрчсөн, бизнес эрхлэгчдийг дампууруулсан, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн жилүүд байлаа. Бид бүтэн хоёр жилийг Монгол Ардын Намын дарангуйлал дор өнгөрөөлөө.

Өнөөдөр иргэд орлогогүй, хөргөгч нь хоосон, хүнсний зах ажиллахаа болиод байна. Гэтэл зурагтаар л Монгол Улс хөгжиж байна гэж гаргаад байдаг. ЖДҮ-д холбогдон албан тушаалаа огцорсон Я.Содбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Ийм хүмүүст хариуцлага тооцох ёстой байтал үзэл бодлоо илэрхийлж, үг хэлсэн залууст хариуцлага тооцдог болоод байна. Хариуцлагыг Улсын Их Хурлын танхимаас эхлүүлэх ёстой. Иргэдийн амьдрал туйлдаа хүрснийг хэлж ярьж яваа залуус гэмт хэрэгтнүүд биш. Бид төрийн эсрэг тэмцээгүй. Төрийн нэрээр хулгай хийж, давхар эрх эдэлж байгаа хүмүүстэй тэмцэж байгаа юм.

Бид хүний эрхийг хамгаалахтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлт тавьсан ч Н.Учрал мэтийн гишүүд нээлттэй сонсголыг хаалттай явууллаа. Тиймээс бид 2022 оныг үндэсний эв нэгдэл, шударга ёс, хүний эрхийг хамгаалахын төлөө жил байх болно. Үүнийг бид өнөөдрөөс эхлүүлж байна. Мөн Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн нас барж, хэдэн хүн ажил орлогогүй болоод байна.  

Бид өнөөдрөөс буюу 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн бүтэн жилийн турш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцортол тэмцэх болно" гэлээ. 

Харин “NoDouble standart” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү "Бид Засгийн газраас Ковидийн хуулийг цуцлахыг шаардаж байна. Мөн хичээл, сургуулийг танхимаар оруулахыг шаардлагыг тавьсаар ирсэн. Тиймээс Засгийн газрыг огцортол бид тэмцэнэ. Засгийн газрыг огцруулах бидний тэмцэлд нэгдэх залууст хандаж хэлэхэд эмх замбараагүй байдал үүсгэлгүй, хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна. Бид #NoNaadam эсэргүүцлийн арга хэмжээг ямар соёлтой хийлээ. Яг тийм байдлаар соёлтойгоор Засгийн газрыг огцортол үүдийг нь сахиж хоноцгооё гэж хэлмээр байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 8 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 16 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 25 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 46 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 47 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 52 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 19 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 39 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top