x

Ерөнхийлөгчийн тамгын газрын Г.Амартүвшинг "Монцамэ" агентлагийн даргаар томилно

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлэх шийдвэрийг өнгөрсөн сард Засгийн газраас гаргасан байдаг.

Тэгвэл тус агентлагийн даргаар ажиллаж байсан Б.Ганчимэг чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Харин түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Г.Амартүвшинг томилохоор болжээ. Г.Амартүвшин нь МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийг төгсөж, Австралийн Дикений их сургуульд Олон улсын харилцааны магистрын зэрэг хамгаалсан байна. 

МОНЦАМЭ агентлагийн гадаад руу чиглэсэн бодлогыг энэ жил түлхүү анхаарах аж.

Г.Амартүвшин нь Нидерландын Хаант Улсын Олон улсын харилцааны Клингендалийн институт, Швейцарын Холбооны Улсын Европ судлалын үндэсний судалгааны хүрээлэнд олон улсын харилцааны чиглэлээр, Европын Холбоо, АСЕАН-ы бүсийн чуулга уулзалт хамтарсан “Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагаа ба зуучлал” зэрэг сэдвээр тус тус 10 гаруй мэргэшил дээшлүүлэх судалгааны хөтөлбөрүүдэд хамрагдаж байсан судлаач. Аюулгүй байдал, олон улсын эрх зүй, хүний эрх болон мөргөлдөөн зохицуулалт сэдвээр мэргэшсэн.

  • 2004-2005 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, Атташе,

  • 2005-2006 онд Гадаад хэргийн яамны Европын газарт Атташе,

  • 2006-2007 онд Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газарт Атташе,

  • 2007-2008 онд Гадаад хэргийн яамны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт Атташе,

  • 2008-2010 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яамны 3 дугаар нарийн бичгийн дарга,

  • 2010 онд Гадаад харилцааны яамны Стратегийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,

  • 2012 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газарт 2 дугаар нарийн бичгийн дарга,

  • 2012-2014 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын Дэд захирал,

  • 2014-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын газрын Захирал,

  • 2017 оноос Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,

  • 2017-2018 онд Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,

  • 2018-2020 онд Гадаад харилцааны сайдын зөвлөх, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд,

  • 2021 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж байна.

МОНЦАМЭ агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 14 цаг 9 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 14 цаг 18 мин "Хараал хүрсэн хот" 14 цаг 27 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 14 цаг 47 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 15 цаг 48 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 15 цаг 53 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 16 цаг 20 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 16 цаг 54 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 17 цаг 40 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Уржигдар 18 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр... Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү...
Top