x

Шахмал түлшний үйлдвэрт гарсан түймрийн улмаас түлэгдсэн ажилтны биеийн байдал хэвийн байна

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван толгой түлш ХХК-ны баруун бүсийн үйдвэрт өнгөрсөн шөнө гал гарсан талаар мэдээлсэн билээ.

Уг мэдээллийн дагуу гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги дуудлагын дагуу очиход гал түймэр тархан дэлгэрсэн байсан тул нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 26, 30, 14, 29 дүгээр ангиуд гарч ажиллажээ.

Гал түймэрт үйлдвэрийн хатаалгын 60х12 метрийн хэмжээтэй барилгын 2, 3 дугаар шугам, 50х100 метрийн хэмжээтэй үйлдвэрийн нэгдүгээр цех, савлагааны цех тус тус галд өртсөн. Гал түймрээс залгаа байрлах үйлдвэрийн хоёрдугаар цех, бутлуурын цех зэргийг галд өртөхөөс сэргийлж чаджээ.

Гал түймрийг унтраахад таван ангийн 19 автомашин, 56 алба хаагч 3 цаг 40 минут ажилласан бөгөөд үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжид шатлага бага нөлөөлсөн байна.

Мөн үйлдвэрийн 10 шугамаас гурван шугам гал түймэрт өртсөн бөгөөд долоон шугам хэвийн ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэрт нэмэлтээр нөөц хоёр шугам ажиллуулж нийт 17 шугам ажиллаж байна.

Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа доголдолгүй хүчин чадлаар хэвийн явагдаж буй бөгөөд гал түймэрт тус үйлдвэрийн 31 настай эрэгтэй ажилтны нурууны хэсэг, хоёр гарын алганы хэсэг түлэгджээ.

Тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэсэн. Биеийн байдал нь хэвийн байна.

Хэргийн газарт Нийслэлийн цагдаагийн газар, СХД-ийн цагдаагийн газар, МШУТ-ийн гал түймрийн шинжээчийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хатаалгын цехээс үүсвэрлэн гал гарсан байх магадлалтай байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асанд 1.5 жилийн хорих ялыг нэмж оноов 1 цаг 23 мин Аадар бороо орсны улмаас авто замд эвдрэл үүссэнийг анхааруулав 1 цаг 29 мин Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа 1 цаг 36 мин Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ 1 цаг 42 мин ШХАБ-ын Мэдээлэл, судалгааны байгууллагуудын уулзалтаар хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцав 1 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан. Үүлэрхэг, бороотой 1 цаг 54 мин В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны гадаад зочин болов 1 цаг 59 мин Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал, төгрөгийн ханшийн сулрал, төсвийн хэт тэлэлт, экспортын орлогын бууралт болов уу 2 цаг 5 мин “Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэнг дэлгэлээ 15 цаг 44 мин ”Цагаан жагсаалт”-д бүртгүүлсэн иргэдийг төлбөрөөс чөлөөлнө 16 цаг 48 мин ЕБС-ийн 2026 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталлаа 16 цаг 53 мин ХЗДХ-ийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 18 цаг 36 мин Газрын тосны үнэ огцом буурчээ 19 цаг 53 мин Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, гарааны бизнес зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 20 цаг 1 мин COP17 хурал зохион байгуулах хорооны ээлжит хурал болов 20 цаг 8 мин Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгджээ 20 цаг 18 мин Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу? 20 цаг 25 мин Royal Armouries музей: 13-р зууны МОНГОЛЫН ЗУН 22 цаг 29 мин ЗӨСҮТ-өөс тахлын бүсэд устгал хийсэн гэв 22 цаг 46 мин Франц, Испанид ой хээрийн түймэр дэгдэж, 250 мянга гаруй хүн дүрвэжээ Өчигдөр 10 цаг 58 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ OpenAI компани 30 тэрбумаар өгөгдлийн нэгдсэн цогцолбор бари... Хуситуудын дайралтын дараа нефтийн үнэ 100 доллароос давжээ Олон улсын математикийн 26 дугаар олимпиад Монголд болж байн... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Ардын хувьсгал болоогүй, улаантны төрийн эргэлт болсон Венесуэл: Газар хөдлөлтөөс учирсан хохирлыг Дэлхийн банк тоо... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ Б.Жаргалан: Эрх баригчдын ярьж буй тайлан тооцоо, иргэдийн м... Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Энэ сарын хоёр дахь соронзон шуурга дэлхийг нөмөрчээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу...
Top